Цахим амбулаторийн нээлт болно

11.00 цагт: Үндэсний мэдээллийн төвд Иргэний нийгмийн байгууллагууд Засгийн газрын 100 хоногийн талаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт: Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд Маамуу нааш ир дуу зохиогдсны 60 жилийн ойн баярт зориулж ямар ямар үйл ажиллагаа зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хуралтай.
11.00 цагт: “Халдварын бус өвчлөлөөс сэргийлэх, эрүүл мэнд шим тэжээлийн боловсрол олгох” төслийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа ХУНЭ-ийн хурлын танхимд болно.
11.30 цагт: Үндэсний мэдээллийн төвд МАХН-ын удирдлагууд Засгийн газрын 100 хоногийн ажлын талаар мэдээлэл өгч, намын байр сууриа илэрхийлнэ.
13.00 цагт: Үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч" компаниас Орон сууцны үнийн индексийн есдүгээр сарын үр дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал Монголбанкинд болно.
14.00 цагт: АНУ-ын алдарт жазз дуучин Кэнни Вашингтоны тоглолтын талаар хэвлэлийн бага хурал Корпрейт зочид буудлын "Улаанбаатар" хурлын танхимд болно. Утас: 95597500
14.00 цагт: Нэгдүгээр эмнэлэгт "Олон улсын цахим амбулаторийн нээлт"-ийн үйл ажиллагаа болно.
14.00 цагт: Цахим хяналтын системийн талаар аж ахуйн нэгжүүдэд таниулан сурталчлах, аж ахуйн нэгжүүдийг цахим хяналтын системд нэгтгэх арга хэмжээг онлайнаар улсын хэмжээнд зохион байгуулах арга хэмжээ МХЕГ-т болно. Цахим хяналтын системд аж ахуйн нэгж нэгдсэнээр өөрсдийн үйлдвэрлэл, үйлчилгээний талаар хяналтын байгууллагын шалгалт, дүгнэлт зэрэгтэй ил тод, шууд танилцаж, зөрчлийг арилган болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой болж байгаа юм. Утас 91989890, 99080298
15.00 цагт: Удаан хугацааны гемодиализ болон цусны хавдартай өвчтөний эмчилгээний зардлыг төрөөс олгох тухай Засгийн газрын шийдвэрийг олон нийтэд танилцуулах талархалын хурал Нэгдүгээр эмнэлэгт болно. Утас: 99010960, 99975293
СЭТГЭГДЭЛ БИЧИХ