Хүүхдийн мөнгөө авах эсэхийг онлайнаар шалгаарай

Улсын Их хурлаас есдүгээр сарын 7-ны өдөр 38 дугаар тогтоолыг батлан гаргасан. Энэхүү тогтоолоор санхүүгийн хүндрэлтэй байгаа одоогийн нөхцөл байдалд нийцүүлэн хүүхдийн мөнгөний олголтыг амьжиргааны түвшнээс шалтгаалан хоёр өөр цаг хугацаанд олгохоор болсон.
Өрхийн мэдээллийн нэгдсэн санд байрлаж байгаа амьжиргааны түвшнии 502.567 гэсэн босго онооноос доогуур багтаж байгаа 660 мянган хүүхдэд хүүхдийн мөнгийг хуучин жишгээр бэлнээр олгож эхэлсэн. Харин үлдсэн 400 мянга орчим хүүхдэд хүүхдийн мөнгийг 2019 оноос олгохоор болсон.
Тэгвэл таны хүүхэд мөнгөө хэзээ авахыг
ХҮҮХДИЙН МӨНГӨ АВАХ БОЛОМЖТОЙ ЭСЭХИЙГ ШАЛГАХ ХОЛБООС линкээр орж шалгана уу.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ