Салхи 14-16 метр хүрч ширүүснэ

img

Малчид, тариаланчдад зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байна.

 

2016 оны 10 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, төвийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 5-7 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ