Шүүх, цагдаагийн байгууллагатай холбоотой баримт дэлгэнэ

img

09.00 цагт: Хөдөө аж ахуй, Хөдөөгийн Статистикийг боловсронгуй болгох олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх нээлтийн семинар Туушин зочид буудлын "Соёмбо" танхимд болно. 


10.00 цагт: ГХЯ-наас яамнаас уламжлал болгон зохион байгуулдаг "Мэдээллийн цаг" хэвлэлийн бага хурал "Зөвшилцөл" танхимд болно. Энэ удаагийн "Мэдээллийн цаг"-аар Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн эхний 100 хоногийн хугацаанд Гадаад харилцааны яамнаас хэрэгжүүлсэн гол үйл ажиллагаа болон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон Улсад хийсэн айлчлал хийгээд Хилийн чанадад амьдарч буй монгол иргэдийн асуудлаар мэдээлэл өгнө. Утас: 99028994


10.00 цагт: Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн 50 жилийн ойд зориулсан гурван үеийн багш нарын Уран бүтээлийн үзэсгэлэн Уран зургийн галарейд нээгдэнэ.


10.00-12.00 цагт: МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын тэнхим, Монгол Улсын Төрийн Албаны Зөвлөл, ХБНГУ-ын Шпайерийн Төрийн Захиргаа Судлалын Институт, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) хамтран 5 дахь удаагаа зохион байгуулж буй “Нийтийн удирдлагын байгууллагын ирээдүйн хөгжлийн чиг хандлага” хэлэлцүүлэг уулзэлт Шангри-Ла зочид буудлын Болрүүм болон Парис танхимуудад зохион байгуулагдана.


11.00 цагт:  Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааны албан ёсны нээлт Багшийн хөгжлийн ордонд болно. Арга хэмжээнд БСШУС-ын сайд Ж.Батсуурь нарын холбогдох албаны хүмүүс оролцож, Боловсролын зээлийн сан, оюутанд зээл олгох журмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Утас: 88989878, 99030264


11.30 цагт: Үндэсний мэдээллийн төвд “Босоо хөх монгол” ТББ-аас Шүүх цагдаагийн байгууллагуудтай холбоотой ноцтой баримт дэлгэнэ.


14.00 цагт: Тусгаар тогтнолын ордны өмнөх талбай дээр МСҮТ-ийн оюутнуудын 70 мянган төгрөгийн тэтгэлэгийг шийдэхийг шаардсан шаардлагын  хариуг нэхэх цуглаан болно. Утас: 99772722

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

чимэг-очир:
МСҮТ-н сурах гэж ордог гол хөшүүрэг нь мөн тул үхлээ юубитгий давраа
2016-10-18