Улстөржилтөө зогсоож, улсын ажлыг бодоцгооё

img

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа өндөрлөлөө. Маргааш сонгогчид саналаа өгснөөр энэ жилийн сонгуулийн буухиа дуусгавар болж байна. Нэгэнтээ энэ жилийн сонгуулийн цикль дуусгавар болсноор намуудын улстөржилт намжина. Улс төрийн хөөсрөл, хөөрөгдөл бидэнд эерэг үр дүн авчрахгүй гэдгийг өнгөрсөн цаг хугацаа харуулсан. Одоо улс төржилтээ хойш тавьж, нийгэм, эдийн засгаа бодитой дүгнэж, цэгнэж, сэргээн тогтворжуулах цаг ирлээ. Тиймээс  төр, засгаас эхлээд энгийн иргэд хүртэл энэ жилийн орлого зарлагаа тооцож, ирэх жилийн төсвөө хэрхэн бүрдүүлж, амьжиргаагаа дээшлүүлэх вэ гэдгээ төлөвлөх үе.

 

Сум, дүүргийн орон нутгийн сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбогдуулан дөнгөж нээлтээ хийгээд байсан намрын чуулганыг түр завсарлуулсан. Түр завсарлагааны хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна. 2017 оны төсвийн төслийн хэлэлцүүлэг УИХ-аар орж байгаа. Үргэлжлээд 2017 оны мөнгөний бодлого, нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл өргөн баригдсан, ээлжээ хүлээгээд гишүүдийн ширээн дээр байгаа байх.

 

Эдийн засаг өнгөрсөн жилүүдэд хумигдан, агшсаар ирснийг хэн хүнгүй мэднэ, басхүү өнөөгийн үнэмлэхүй олонхи ч “эдийн засаг муугийн муу байна” гэж төр, засгийн эрхийг барьсан өдрөөсөө өглөө бүр улиглан сануулж байгаа. Харин одоо эрх баригчид өнгөрсөн парламент руу бурууг чихэж, толгойгоо сэгсрэн, гараа хумин суух эрх байхгүй. Нэгэнтээ “Бид зүтгэнэ, хамтдаа хөгжинө” гээд сонгогчдын итгэлийг өвөрлөн парламентад үнэмлэхүй олонхийн суудал авсан МАН-ынхан хоногийн 24 цагтай уралдан, амралтгүй ажиллаад ч хамаагүй эдийн засгаа хурдан хугацаанд тогтворжуулж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх үүрэгтэй. Үүнийг төлөө л сонгогчид тэдэнд төр, засгийн эрхийг дангаар барих эрх олгосон.

 

Энэ өдрөөс хойш “Эдийн засаг муудаж, өр зээлэндээ баригдсан нь өнгөрсөн парламентын алдаа” гэх үгээ тоть шиг давтахыг төр, засгийн өндөрлөгүүд, УИХ, Засгийн газрын гишүүд зогсоочих хэрэгтэй. Харин үүний оронд хийж байгаа, цаашид хийх ажил, арга хэмжээгээ сурталчлан тайлбарлах нь олон нийтэд өег тусна биз.

 

Төр, засгийн гэхээсээ хотын парламентын ажил нэг бодлого, нэгдсэн зарчмаар явагдаад байгаа тал ажиглагдана лээ. Нийслэлийн өмнөх удирдлагууд ч хотод бүтээн байгуулалтыг өртөг өндөртэй хэдий ч өрнүүлж чадсан. Тэгвэл НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит “Хямд өртөгтэй орон сууц”-ны барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр “Баярс констракшн” ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 2-ны өдөр гэрээ байгуулан ажилласан юм билээ. “Баярс констракшн” ХХК барилгын ажлыг дуусгаж, хүлээлгэн өгчээ. Иймд нийт 8 тэрбум 667 сая 690 мянган төгрөгийн өртөг бүхий тус барилгын зоорийн давхар болон 1-12 давхарын 132 айлын орон сууцны барилга байгууламжийг бүртгэн авсан байна. Ингэснээр гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж газраа чөлөөлсөн хэдий ч орон сууцандаа орж чадаагүй, түрээсийн мөнгөө цаг тухайд нь авч чадахгүй байгаа болон одоог хүртэл орох оронгүй байгаа 366 айлаас эхний ээлжинд нийслэлийн удирдлагууд 140 гаруй айлыг түр суурьшуулах орон сууцанд оруулахаар шийдвэрлэжээ. НИТХ-ын шийдвэрийн дагуу “Баярс констракшн” компанийн 132 айлын орон сууцанд түр амьдрах айлуудад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд түлхүүрийг нь гардуулсан байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өмнөх удирдлагуудын хийж байсан ажлыг үргэлжлүүлнэ гэсэн үгэндээ хүрч, ажлаараа харуулж байна. Гэр хорооллыг орчин үеийн орон сууцны хорооллоор солих дахин төлөвлөлтийн ажилд олон компани оролцож байгаа аж. Нийслэлийн удирдлагуудын зүгээс дахин төлөвлөлтийн ажлыг шинэ зарчмаар цааш үргэлжлүүлэх хэрэгтэй гэж үзсэн байна. Цаашид ажлаа үр бүтээлтэй явуулж байгаа компаниудтай гэрээг үргэлжлүүлж, дахин төлөвлөлтөд орсон газруудыг эрчимтэй барилгажуулах юм билээ.  

 

Хотын удирдлагууд ийнхүү ажлынхаа үр дүнг олон нийтэд мэдрүүлээд эхэллээ. Харин төр, засгаас ажлын байрыг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг багасгах, бизнес эрхлэгчдийг дэмжих, татварын таатай орчин бүрдүүлэх, ипотекийн зээлийг үргэлжлүүлэх зэрэг ар араасаа ундарсан олон асуудлын шийдвэр төдийгүй хэрэгжилтийг хүлээж байгаа.

 

Н.Энхлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улс тор судлаач.:
Хувийн эрх ашгаараа нэгдэж байгуулагдсан нам болон улс орон дамнасан булэглэлууд л Монгол улсыг минь суйруулэх нь шиг байна. Монгол улсын хамгийн том саалийн унээ болсон Эрдэнэтийг нам, улс, орон дамнасан булэнлэл яаж явдаг болохыг та бид нар узлээ. Тэгээд ч энэ булэглэлд МАН-ын нохдууд оролцсон болохоор МАН-ын засгийн газар нь хяналт, шалгалт оруулахгуй зовхон ТУЗ-д нь Монголын талын 51 хувийн толоололийг томилсон болоод л Эрдэнэтийн энэ асуудлыг хаялаа шуу дээ. Мон энэ хэргийг гардан зохион байгуулсан Ц.Элбэгдорж ч “энд миний оролцоо байхгуй” гэж мэдэгдэл хийгээд л бултаж эхэллээ. Унэндээ бол “манай улс торчидийн эрх ашгаараа нэгдэж байгуулагдсан булэглэл л Эрдэнэт гэдэг саалийн унээний маань “хойтохыг уншлаа” шуу дээ. УИХ-ын дэд дарга н.Нямдоржийн мэдэгдэж байгаагаар бол Ц.Элбэгдорж л Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар хувьдаа авагчдыг удирдаж зохион байгуулсан бололтой юм. Унэнч байж мэдэх юм. Энэ чиглэлээр ХМХ дээр гарсан материалуудыг уншиж узэхэд энэ булэглэл л Эрдэнэтийг хувьда
2016-10-21
Зочин:
an zoriyd ajliig n hiilgehgvi demii balai yum yartsgaagaad yls turjuud hajyygaar n televizeer setgvvlch nertei amnii n salia arilaagvi batsaanyyd demii dongosood yrd hurshuu myylaad yaj amidardagiig n haraach ugluu ert bosno oroi barag yntahgvi ajliin tuluu
2016-10-19
Зочин:
an zoriyd ajliig n hiilgehgvi demii balai yum yartsgaagaad yls turjuud hajyygaar n televizeer setgvvlch nertei amnii n salia arilaagvi batsaanyyd demii dongosood yrd hurshuu myylaad yaj amidardagiig n haraach ugluu ert bosno oroi barag yntahgvi ajliin tuluu
2016-10-19
Зочин:
ҮХЭХДЭЭ ҮХЭР БУУГАА ТАВИНА ГЭГЧЭЭР ЧАЖ ИЙЖ БАЙГААД МАНАН НЭРТЭЙ БОЛГОЖ БАЙГАА ЮМ ДАА ЗИ ЭНХБОЛД САЙХАНБИЛЭГ БАЯРЦОГТ ГАРАМГАЙБААТАР МЭТИЙГ ЭГНЭЭСЭЭ ХӨӨЖ ЧАДСАН ЦАГТ ЗАЛУУСАА ГАРГАЖ ИРСЭН ЦАГТ АН НАМ БОЛНО ДОО
2016-10-19
Зочин:
АНы бузаруудын суурь хүмүүжил нь энэ шүү дээ. Эвдэж сүйтгэх хүчиндхээс өөр юм хийж чадахгуй нийгэмийн хог шаарууд
2016-10-19
Зочин:
Нам гэдэг улс орны хогжлииг тодорхойлогч болохоос узэл бодол монготой монгогуйгээр ялгаварлан гадуурхаж кастын систэм тогтоогч байгуулага биш ? Монголоос хулгай хиигээд хувиин шилдэг бизнэсмэн болдог есон монголд байдаг юм бна ? Хулгайч нарын нам монгол улсын хогжлииг тодорхойлно гэж юу байсан юм вэ ?
2016-10-19
Зочин:
reklamaa 1, 2 yavuulaad zogsool doo. iim baival tanaihaar dahij!!!
2016-10-18
Иргэн:
МАНАН хоёр улсын ажил хийхгүй хэрэлдсээр маш олон жилийг ард түмэнд ашиггүй, өөрсөддөө маш их олзтой он цагийг өнгөрүүлж байна. Залуучууд минь улс орноо гартаа аваачээ.
2016-10-18
зочин:
иргэдийн сонсох 1111 татан буулгаад өөрсдийгөө магтуулж ард түмний тархи угаах хэвлэлийн алба байгуулсан тэд нар л ажлаа хийж эхэлж байгаа юм байна даа
2016-10-18
зочин:
ВУ Ч ХИЙЖ ЧАДААГҮЙ БАЙЖ ОДОО АЖИЛ ХИЙХЭД НЬ СОНГУУЛЬ СААД ГЭСЭН САНАА БАЙНА МАН ЕРӨӨСӨӨ УЛС ОРНОО АВААД ЯВАХ ЧАДВАРГҮЙ БАЙНАА ХЭЛМЭГДҮҮЛЭЛТЭЭР ДҮҮРЭН БАЙНА ХҮҮХДИЙН МӨНГӨ ӨНДӨР НАСТНЫ ТЭТГЭВЭР ОЮУТНЫ ,МАЛЧНЫ,ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛ ЯАЖ АН-Г ДАРХУУ Л ГЭЖ БООЖ ҮХЛЭЭ ЗАХЙАЛГААР БИЧХЭЭ БОЛИОООО
2016-10-18
МGL:
Одоогийн төр засаг өмнөх АН намаас илүү дээр юм шиг санагддаг Яагаад гэхээр 100 аадхан хоногт улсын хүнд хүнд асуудлуудыг эхнээс нь шат дараатай шийдээд эхэллээшт Энэ эрчээрэй яваарай МАН-д амжилт хүсье
2016-10-18
хүн:
энэ доор байгаа юм болгоны доор салбаганаж хэдэн үгээ бичсэн лалар ямар юм байдаг болоо нэг уулзхымсан арчаагүй аалз дандаа намчирхаж явна Намаас илүү улс орон гэдгийг мэдхүү жинхэнэ мал
2016-10-18
Зочин:
Багшийн их сургуулийн емнех хурэн амбааруудыг еер газар байршуулахгуй бол хот дотор хэдэн айлууд нууж ирээд суучихсан юм шиг муухай харагдах юм оронд нь залуусын суух орчиныг бурдуулж егех хэрэгтэй
2016-10-18
иргэн:
энэ дор бичснийг бүх коментенд дандаа бичиж байдаг нэг тэнэг байна аа тэр ан чинь юу бүтээсэн юм тэд иднэ ууна дараа нь чацга алдана угаасаа шинж ньэнэ санагтун баярцргт алтанхуяг батхүү бэлтрэг энхболд гарамгайбаатар женко батүүл гээдан ын томчуулаас мөнгө идээгүй нэг бүр цорын ганц хүн байвал нэрлээч амаржаргалыг тооцохгүй шүү ан бол хулгайч луйварчдыг орогнуулдог хамгаалахын тулд худлаа улс төр явуулдаггэмт хэрэгтний бүлэглэл залуусаа дэмждэггүй жинхэнэ ардчилагчидаа дардаг дарь сүхбаатар ч энхээ нэргүй доктор бошигот баасан лам үэ ийн амарсанаа мэт шудрага хүмүүсээ гадуурхаж заримыг нь бурханы оронд явуулсан луйварчид худлаа гэх үү чам шиг тэнэгүүд дүүрсэн хороүдох байр чадвал марга утас 1900 1917
2016-10-18
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН-ыхан нураахыг нь НУРААНА.ЗОГСООНО. Үнэн ЧАНАР нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ.БАЙГУУЛНА. Угаас ЧАДВАР нь ЭНЭ. САНАГТУН
2016-10-18
Зочин:
АНы бузаруудын суурь хүмүүжил нь энэ шүү дээ. Эвдэж сүйтгэх хүчиндхээс өөр юм хийж чадахгуй нийгэмийн хог шаарууд