Сар бүр бүх нийтийн цэвэрлэгээ хийнэ

img

Нийслэлийн 377 жилийн ойн баярыг угтан Хотын Ерөнхий менежер удирдамж гарган Улаанбаатар хотын хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт,цуглуулалт, тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлсэн. Энэ ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалга, голын ай сав дагуу болон зуслангийн бүсэд үүссэн 19295.13 тонн хог хаягдлыг 7483 байгууллагын 21893 хүн оролцон цэвэрлэлээ.

 

 

нэгдсэн дүнг танилцуулах хурлын үеэр Хотын Ерөнхий  менежер Т.Гантөмөр“ Нийслэлийн хэмжээнд сар бүрийн нэг өдрийг бүх нийтийн их цэвэрлэгээний өдөр болгоно. Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах ажлыг тогтмол зохион байгуулж, ажил хариуцсан байгууллага, ажилтнуудтай  сард нэг удаа уулзан асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэдэг болно.  Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтэнд анхаарч ажиллан, аж ахуйн нэгжүүдийг орчныхоо 50 м газрыг тогтмол цэвэрлэдэг тогтолцоонд шилжүүлнэ. Цаашид хог хаягдлыг багасгахад хувь нэмэр оруулдаг иргэдийн бүлгийг үргэлжлүүлэн ажиллуулж, шаардагдах төсөв хөрөнгийг НИТХ-аар батлуулахад анхаарч ажиллах болно. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэд, иргэдийн бүлэг  хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Ёстой сайхан зөв ажил байна. Өөрсдийн орчноо цэвэр ариун байлгавал бидэнд өөрт сайхан шүүдээ, гагцхүү санаачилга л дутаж байгаагаас бид дэмжээд ажиллана. Хотын менежер Гантөмөр таны санаачилсан сайхан ажлуудыг дэмжиж байдаг танд ажлын амжилт хүсье.
2016-10-18
irgen:
Hotiin darga guai ta hotiin uilchilgeenii baiguullaga, tyyniihee ajiltanguudaa hotiig zever bailgahad heregtei byh bagaj heregsel mashin technikeer hangana uu,,,!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Hynii ajil amdraliin zagaas homsolj niitiin zeverlegeech geh shig sozializmiin yeiin boonoor hycheer hynii hodolmor shuldag baisan argiig hereglehee bolino uu , !!!! Hogjiltei ornuudiin jisheeg av, meddeggui um bol ,,,ajilchidiinhaa oron toog nem, huvzas, bagaj heregsel, technikeer hanga gej dahin helie,,,,tegsen zagt odor dutmiin hotiin uilchilgee saijirch, hot irgedee guij zeverlegee hiilgehee bolino,,,
2016-10-18
Зочин:
XUUCHON SOTS NIIGEM LUU ORLOO MAN ENENEES OOR ZUIL XIIJ CHADAXGUI UDAXGUI KARTIIN BARAAND SHILJINE ESVEL CHINA TOWN BOLNO
2016-10-18