Хөгжлийн бэрхшээлтэй оюутанд буцалтгүй тусламж олгоно

img

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын дээд боловсролын сургалтын магадлан итгэмжлэгдсэн байгууллагын өдрийн ангид хичээлийн жилийн нэг улиралд 12-оос доошгүй багц цагийн хичээл  судалж буй суралцагчид сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгоно. Үүнд:

 

  • Бүтэн өнчин суралцагч

 

  • Хөгжлийн бэрхшээлтэй эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрт суралцагч

 

  • Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын  хөтөлбөрийн нэг суралцагч

 

  • Багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтд 650-750 оноо авсан бол сургалтын төлбөрийг 70 хувь, 751-ээс дээш оноо авсан бол сургалтын төлбөрийг 100 хувь

 

  • Нэг өрхийн гурав болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд нэг хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгоно.

 

Мөн багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуулийн өдрийн ангид амжилттай суралцаж байгаа хөдөө, орон нутагт багшлах дадлага гүйцэтгэх суралцагчид тухайн сургуулийн нэг хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 30 хувьтай тэнцэх хэмжээний амьжиргааны зардал олгоно.

 

Бүрдүүлэх бичиг баримт: /Дараах бичиг баримтыг бүрдүүлэн тухайн дээд боловсролын сургуулын сургалтын албанд өгнө/

 

  • Өргөдөл

 

  • Төрсний гэрчилгээ

 

  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж шинээр элсэгч

 

  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар

 

  • Эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар

 

  • Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас олгосон суралцах эрхийн бичиг

 

  • Эрх бүхий этгээдийн баталгаажуулсан холбогдох баримт бичиг, тодорхойлолт

 

  • Бүтэн өнчин суралцагчийн хувьд эцэг, эхийн нас барсныг гэрчлэх бичиг баримтын хуулбар

 

  • Суралцагч өөрөө хөгжлийн бэрхшээлтэй эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн суралцагчийн хувьд хувь тогтоосон комиссын шийдвэр

 

  • Гурав ба түүнээс дээш хүүхэд нь зэрэг сурацлаж байгааг нотолсон сургуулийн тодорхойлолт

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ