Баруун чиглэлийн замд халтиргаа үүсчээ

Цас орж, замын үзэгдэх орчин муу байгаагаас Дарханы замыг түр хаагаад буй. Үүнтэй холбогдуулан Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан аймгийн чиглэлд зорчихгүй байхыг анхааруулсан юм.
Авто тээврийн байгууллагаас дөнгөж сая шинэ мэдээ гаргалаа. Тус мэдээнд Архангай аймгийн нутаг "Хануйн" гүүрнээс Завхан аймгийн Нөмрөг сум хүртэлх орон нутгийн замын гадаргуу мөсөн бүрхүүл тогтсон, халтиргаа гулгаа ихтэй байгаа тул Архангай, Завхан, Увс чиглэлийг зорьж буй жолооч, зорчигч та бүхэн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж анхаарал, болгоомжтой зорчихыг дурджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ