МСҮТ-ийн оюутнууд ”өлсөж” байна

Тусгаар тогтнолын ордны өмнөх талбай дээр МСҮТ-ийн оюутнууд 70 мянган төгрөгийн тэтгэлэгийг олгохыг шаардан жагсаал зохион байгуулж байна.
МСҮТ-ийн оюутнуудад тэтгэмж өгөх шаардлагатай эсэхийг БСШУС-ын сайд Ж.Батсууриас тодруулахад “Тэтгэлэгийг олгож байгаа. МСҮТ-үүд нь Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны харъяанд үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгэхээр тус яам үүнийг хариуцаж байгаа” гэв.
Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй МСҮТ-ийн оюутнууд “Тэтгэлэгээ авмаар байна” гэсэн утга бүхий лоозон барин цуглажээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ