Үсээ засуулбал сайн нөхөртэй учирна

img

Өнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 19. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны Гал бич жилийн намрын адаг шар нохой сарын 19. Буд гараг. Чөлөөт эх одтой, Гурван хөх мэнгэтэй хөх нохой өдөр.

 

Өдрийн наран 7 цаг 20 минутад мандан, 18 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

 

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн хэмээжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Husuulbal yah bol
2016-10-19