Улаанбаатар 8 хэм дулаан байна

2016 оны 10 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл нутгийн баруун хэсэгт үүлэрхэг. Баруун аймгуудын зарим газраар, төвийн аймгуудын баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0-5 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 6-8 хэм дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ