Улаанбаатар 6 хэм дулаан байна

Өнөөдөр нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын зарим газар, зүүн болон говийн аймгуудын хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 15-20 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 8-13 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 5-7 хэм дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ