Даатгалын хяналтын байгууллагууд хуралдана

img

Олон улсын даатгалын хяналтын байгууллагуудын холбоо (IAIS)-ны 23 дахь удаагийн жилийн ээлжит хурал 2016 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Парагвай улсын нийслэл Асунсьон хотод зохион байгуулагдах гэж байна. Ирэх хурал нь “Эрсдэлд суурилсан хяналт шалгалт-даатгалын салбарын эрсдэлгүй, тогтвортой байдлын хөшүүрэг” сэдвийн хүрээнд явагдана.

 

Мөн хурлын үеэр олон орны даатгалын хяналт, зохицуулагч байгууллагуудын төлөөлөл даяарчлагдсан болон бүс нутаг дахь даатгалын хөгжил, шинэ санаачлагуудын талаар хэлэлцэж, өөрийн үзэл бодол, туршлагаасаа хуваалцах аж. Олон улсын даатгалын хяналтын байгууллагуудын холбоо нь сайн дурын гишүүнчлэлийн байгууллага бөгөөд 1994 онд байгуулагдаж, одоогоор 140 орчим орны 200 гаруй эрх бүхий зохицуулагч байгууллагуудыг гишүүнчлэлдээ багтааж, тэдгээрийг төлөөлдөг.

 

Монгол Улс нь тус холбоонд 2002 онд гишүүнээр элссэн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ