“Насны хишиг”-т 78 мянган ахмад хамрагдана

img

 

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Ахмад настны  нийгмийн хамгааллын тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Уг хуулийн төслөөр 70-79 настай ахмадуудад 100 мянга, 80-89 настай ахмадуудад 200 мянга, 90- дээш настай ахмад настанд 300 мянган төгрөгийн Насны хишгийг жилд хоёр удаа олгохоор тусгажээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад Сангийн сайд Б.Чойжилсүрэн хариулсан юм.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-Иргэдтэй уулзаад явж байхад  “ахмадуудыг ялгаварлаж байна” гэсэн шүүмжлэл байна. Ямартай ч үүний гарааны суурийг тавиад мөрдөөд үзье гэсэн байр суурийг би хэллээ. Гурван ангиллараар гаргажээ. Жилийн зардал нь хэд болоод байна вэ?

 

-Засгийн газарт энэ хуулийг хэлэлцэхэд одоогийн энэ хувилбараараа жилд 20.7 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай болж байгаа. 60-аас дээш настанд олгохоор энэ тоо огцом нэмэгдэнэ.

 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

 

-Насаар нь ялгаатай, өгөх гэж байгаа тэтгэмжийн мөнгө нь ч ялгаатай байна.  Тэтгэврийн насны иргэддээ тооцоолоод байгаа 20 орчим тэрбум төгрөгөөр тэнцүүлээд олгож болохгүй юу. Тэнцвэртэй өгчихвөл ямар вэ? Хамтын тэтгэврийн хуулийг хүчингүй болгоход төсөвт 50 орчим тэрбум төгрөгийн дарамт үүсэх гээд байгаа учир хүчингүй болголоо гэж байсан.  Гэтэл одоо 30 орчим тэрбум төгрөгөөр л зөрөөтэй хуулийн төсөл орж ирж байна. Энэ хуулийн төслөөр  78 мянган ахмадуудад насны хишиг олгогдох нь. Харин Хамтын тэтгэврийн хуулиар явсан бол хичнээн иргэн хамрагдах боломжтой байсан бол? Хүртээмжийн хүрээг нь нэмэгдүүлэх хэрэгтэй. 

 

-Хамтын тэтгэврийн тухай хуулиар төсвийн хэлэлцүүлгийн үеэр над руу дайралт их явууллаа. 50 тэрбум төгрөгийг санхүүжүүлэх төсөв байгаагүй. Тиймээс энэ төсвөөр Хамтын тэтгэврээ хэрэгжүүлэх үү, нийт ахмадуудын тэтгэврийг жигд нэмэх үү гэдэг асуудал Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед хэлэлцсэн юм билээ. Ингээд Хамтын тэтгэврийн хуулийн хэрэгжилтийг хойшлуулаад  ахмадуудын тэтгэврийг 21 мянгаар нэмэгдүүлсэн юм билээ. Хамтын тэтгэврийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд эх үүсвэр байхгүй байгаа.

 

Насны хязгаараар 70-79 настай иргэдийн тоо 57624, 80-89 настнууд 11700, 90 ба түүнээс дээш настай ахмад 2400 байна гэсэн судалгаа гарчээ. Насны хишиг”-т нийтдээ 78816 ахмад хамрагдахаар тооцсон байна. 65-69 настай ахмадууд урьдчилсан тооцоогоор 43 мянган иргэн байгаа гэнэ.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжив.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

век:
Нэгэнт л өндөр насны тэтгэвэр гэж ангилалд орж байгаа тул дахин дотор нь ангилж болмооргүй санагдана.Монгол улсын үндсэн хуулийн заалтыг насны хишиг зөрчиж байгаа юм бишүү.
2016-10-21
Өндөр настан:
Насны хишиг 70 наснаас эхлэсэн нь зөв өндөр наслаж байгаа хүмүүстээ хүндлэл үзүүлж байгаад баярлалаа 70 аас доош насны хүмүүс бас ч гэж ямар нэгэн орлого олоод л байх чадвартай байдаг хамтын тэтгэвэр бол өрх толгойлсог хүмүүсийг ялгаварласан болно
2016-10-20
Монгол:
Хишгийг гуйлгачинд өгдөг юм шүү дээ. 70 гаруй мянган гуйлгачинтай болчихлоо.
2016-10-20
Mongol:
Yun hishig mishig ve! Ulsiinhaa uriig darj ediin zasgaa sergeehee bodooch. Hujaagaas baahan zeel avaad tuuniigee elev hishigt taraagaad daraa ni urunduu ulsaa uguud duusahuu?
2016-10-20
Zochin:
Nasnii hishig. Ene ner neg l ontsgui sonsogdoh yum.
2016-10-20
ondor nastan:
Gants heregtei hyyli gej bodoj baital yu yasan nasnii hishig. heniig argalaad bna aa.Hogiin yum hiij bna daa. Oligarhiyd
2016-10-20
МАН ЗҮТГЭНЭ.:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН-ыхан нураахыг нь НУРААНА.ЗОГСООНО. Үнэн ЧАНАР нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ.БАЙГУУЛНА. Угаас ЧАДВАР нь ЭНЭ. САНАГТУН
2016-10-20
Зочин:
teneg yum xiij bn bux ondor nastand xamtiin tetgewer olgox estoi bugdiin xamruulax xeregtei
2016-10-20
Зочин:
teneg yum xiij bn bux ondor nastand xamtiin tetgewer olgox estoi bugdiin xamruulax xeregtei
2016-10-20