Улаанбаатарт 2 хэм дулаан байна

Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн байна.
2016 оны 10 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Бүх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын баруун, зүүн аймгуудын зүүн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн саваар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн баруун хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 1-3 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ