Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат мэдээлэл хийнэ

img

09.00 цагт: “Монгол Улсын хувийн эрх зүйн тулгамдсан асуудал: Иргэний болон худалдааны хууль тогтоомжийн олон улсын жишиг” сэдэвт олон улсын симпозиум Төрийн ордонд болно. Монгол Улсын Иргэний хуультай холбогдсон эдийн засаг, бизнесийн хүрээний эрх зүйн зохицуулалтын тулгамдаж буй асуудлыг хувийн эрх зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд хөндөж, худалдааны төрөлжсөн хуулийн талаар хэлэлцэх юм. Утас: 88075852, 99034828


09.00 цагт: "Мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх-Малчид, үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагаа" уулзалт хэлэлцүүлэг Туушин зочид буудалд болно.


09.00 цагт: МУИС, ОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын тэнхим, Төрийн Албаны Зөвлөл болон Шпайерын Төрийн Захиргаа Удирдлагын институт, Орон нутгийн тогтвортой хөгжлийн институт хамтран зохион байгуулж буй “Нийтийн удирдлагын байгууллагын ирээдүйн хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын хурлын салбар хурал Монгол-Япон төвд  болно.


09.30 цагт: Нэр бүхий иргэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар з үйлийн 36.3 дахь хэсэгт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа хамтран эрхлэх хуулийн этгээдийн хэлбэр нь хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл байхаар хуульчилсан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад заасан хувийн аж ахуй эрхлэх эрхийг хязгаарласан гэх мэдээлэл ирүүлсний дагуу Үндсэн хуулийн цэцэд маргааныг хянан хэлэлцэх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно.


10.00 цагт: БСШУСЯ, ШУА, ШУТС, Монголын залуу эрдэмтдийн холбоо хамтран зохион байгуулах "Хүрэл тогоот-2016" эрдэм шинжилгээний бага хурлын Геологи, газарзүйн салбар хуралдаан болно. Утас: 88989878, 99030264


11.00 цагт: Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат төмөр зам, автозам, автотээвэр, агаарын тээврийн салбарын үйл ажиллагаа, тулгамдаж байгаа шийдвэрлэх шаардлагатай асуудал, цаашид баримтлах бодлого, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд зэрэг сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Уулзалт Нутгийн удирдлагын танхимд болно. Утас: 99101432


12.00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-Чингис хаан одон хүртэх эрхмийг нийтэд  зарлана. Арга хэмжээ Иргэний танхимд болно.


13.00 цагт: Монгол Улсын Төрийн соёрхолт, доктор, профессор Б.Яримпилын мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд Малын халдварт өвчний өнөөгийн байдал, тэр дундаа адууны ям өвчний талаар эрдэм шинжилгээний хурал ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд болно. Утас: 99062806


13.00 цагт: Монгол улсын барилгын салбарын нэрт удирдагч, төрийн зүтгэлтэн доктор Д.Майдарын мэндэлсэний 100 жилийн ойд зориулсан уулзалт Монголын архитерын эвлэлийн байранд болно. Утас: 77057758


14.00 цагт: Монголын мэргэжлийн боловсролын ууган сургуулиудын нэг Ражив Гандийн нэрэмжит үйлдвэрлэл урлалын коллежийн 50 жилийн ойн арга хэмжээ "CORPORATE" зочид буудалд болно.  Арга хэмжээнд ХАХНХХ-ийн сайд Н.Номтойбаяр, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, БХ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нар  оролцоно.  Утас: 88111619


14.00 цагт: Нийслэлийн хэмжээнд 2 дугаар ээлжийн цэрэг татлагын ажил эхэлнэ. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Чингэлтэй дүүргийн 24 дугаар сургууль дээр очин цэрэг татлагын ажлын явцтай танилцана. Утас: 325044


15.00 цагт: Глоб Интернэшнл Төв нь “Наранбаатар сан”-тай хамтран эрэн сурвалжлах сэтгүүлчдэд зориулсан сургалтыг “Монгол ньюс” мэдээллийн төвд  зохион байгуулна. Утас: 99035470 88409576, 88083967


15.00 цагт: Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн хийсэн керамик урлалын үзэсгэлэн Уран зургийн галерейд нээлтээ хийнэ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Муу аргатай чадваргуй хун юм шигээ ? Бас хулгайч
2016-10-21