Залуусын итгэл алдарчихаж

img

Орон нутгийн сонгууль өнгөрсөн лхагва гарагт боллоо. Харамсалтай нь Улаанбаатар хотод ирц үнэхээр хангалтгүй байлаа. Одоо өч төчнөөн хэсэг дээр дахин санал хураалт явуулахаар болчихоод байж байна. Энэ бүхний гол буруутан нь залуучууд гэж хэлэх, ярих, бичих хүмүүс хаа сайгүй л байна.

 

 

Бүх сошиал ертөнцөд залуучуудыг буруутгаж, үүргээ ухамсарласангүй, оркууд энэ тэр гээд л хэлэх хэлэхгүй үгээр дайрч байна. Бүр зарим нь саналаа өгөөгүй бол торгодог системтэй болъё ч гэж байх шиг. Яах вэ, нэг талаас нь харвал үнэн. Сонгуулийн ирц 50 хувьдаа хүрэхгүй, дахин дахин болоод байвал татвар төлөгчдийн мөнгө л урсана.

 

Бид өөрсдөө л хохироод үлдэнэ шүү дээ. Тийм болохоор нэг талаараа ирцийг яаж ийж байгаад 50 хувьд нь хүргэдэг л байх хэрэгтэй. Тэгэхийн тулд янз бүрийн арга хэрэглэх нь зөв. Гэхдээ нөгөө талаас нь бас хараад үзье. Залуучуудын ирц яагаад ийм бага байв. Юуны учир тэд сонгуулиа өгөхгүй байна.

 

Ердөө л итгэл алдарсных шүү дээ. Харин яагаад залуучуудын итгэл алдрав гэдгийг улстөрчид, эрх баригчид өөрсдөөсөө асуух хэрэгтэй байх. Өнгөрсөн зургадугаар сард УИХ-ын сонгууль болоход ирц өмнөх хэдэн жилийнхээс өссөн. Залуучууд сонгуульдаа идэвхтэй л оролцсон биз дээ. Ирц хүрсэнгүй гэж гонгинох юм гараагүй. Гэтэл сая яав, ирц ёстой тэг байлаа. Яагаад ердөө дөрөвхөн сарын дотор залуучуудын идэвх ингэтлээ буурчихав. Ердөө л эрх баригчдын харалган, алдаатай бодлогын үр дүн.

 

Сонгуулиа идэвхтэй өгөөд л байдаг шударга үр дүн гардаггүй. Сонгууль бүрийн дараа өнөөх хар машинаа ярьдаг. Луйвардсан гэдэг. Үнэхээр тийм ч юм уу, үгүй ч юм уу, бүү мэд. Гэхдээ л элдэв явган яриа, нэг нэгнээ хардсан хардлага нь залуучуудын итгэл, урмыг хугалаад байна. Аль ч намд өгсөн ялгаагүй, луйвардаад ялчихдаг юм чинь гэсэн бодолтой болсон. Нөгөө талаар залуучууд руу хандсан ямар бодлого байгаа юм бэ энэ намуудад. Залуу хүнийг дэмжээд, туслаад, боломж гаргах ямар амлалт өгч байна. Ёстой түй ч байхгүй шүү дээ.

 

Оюутнуудад сурч чадсан, зүтгэсэнд нь 70 мянган төгрөгийн тэтгэлэг өгч байсан. Түүнийг нь хасаад, танаад, ялгаварлаад хаячихлаа. Гадаадад тэтгэлэгтэй сурахын төлөө зүтгэсэн хүнд төрөөс боломж олгодог байсан. Бас л хасчихсан. Залуу гэр бүл рүү хандсан ямар бодлого, амлалт байна. Байхгүй. Ядаж л хүүхдээ цэцэрлэгт өгөх гээд чадахгүй л явна, залуучууд. Хүүхэд харах үйлчилгээ гээд гаргаж ирээд, ажил овоо урагшилмаар болоод ирсэн чинь болиулчихлаа. Залуу гэр бүлүүдийг эхнэр, нөхөр хоёрын нэг нь гэртээ хүүхдээ хараад суу гэж байгаагаас ялгаа алга.

 

Залуучууд өнөөдөр ая тухтай, сайхан амьдрахыг хүсч байна.  Аятайхан газар, тохилог орон сууцанд орохыг хүсэхгүй хүн гэж байхгүй биз дээ. Гэтэл өнөөдөр ипотекийн найман хувийн зээлийг зогсоочихлоо. Урагшаа ахиж байгаа юм алга. Орон сууцанд амьдрах хүсэлтэй залуучууд одоо яах билээ. 10, 20 жил мөнгөө хурааж байгаад байранд орох юм уу. Өнөөдөр Монгол Улс залуучууддаа ингэж хан­даж, бүхий л боломжийг хааж, боож, залуу гэд­гээр нь ялгаж байхад тэд яасан гэж саналаа өгөх юм. Чухам юуны төлөө санал өгнө гэж.

 

Зөвхөн иргэний үүргээ биелүүлэх ёстой гэдэг утгаараа санал өгөх л ёстой болчихоод байгаа биз дээ. Мэдээж иргэний үүргээ ухамсарлаад, биелүүлээд явж байгаа залуучууд олон бий. Гэтэл тэр дунд чинь төрөөс баримталж байгаа энэ олон балай бодлого, залуучуудыг боомилсон үйлдэл бүхэнд нь гомдсон, цөхөрсөн нь ч бас цөөнгүй байгаа шүү дээ. Зүгээр л үүргээ биелүүл гэж шаардчихаад, биелүүлснийх нь дараа “ус цацаад” байвал дахин дахин тэгж шаардлага тавиад нэмэр байх уу. Юм бүхэн хоёр талтай шүү.

 

Эх сурвалж: mminfo.mn

Н.Пунцагболд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Сонгууль егех эсэх нь хуний л эрхийн асуудал! Аливаа нэг намаас нэр дэвшуулээд туунийгээ сонго! гэж тулгадаг тулгалтын эсрэг сонгууль егехгуй байхад яагаад болохгуй гэж?! Татвар телегчдийн менгеер туйлж, сонгуулийн сурталчилгаа нэрийн дор еч течнее тэрбумаар нь ашиггуй цацаж байгааунэн хэрэгтээ еерсдее л идэж ууж байгаа биз! нь сонгууль зохион байгуулж байгаа этгээдуудийн буруу! Хэрвээ дахин сонгууль егехеер болох юм бол сонгуулийн Еренхий хороо болон аймаг, сум дуургуудийн сонгуулийн хороо штабууд тэр зардлыг нь гаргаж баймаар юм!Дээдсууд еерсдийгее дэмжигчдийг л дэвшуулдэг учир ард тумэн тэдний телее сонгууль егехгуй байх нь зев биздээ!!!
2016-10-21
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН-ыхан нураахыг нь НУРААНА.ЗОГСООНО. Үнэн ЧАНАР нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ.БАЙГУУЛНА. Угаас ЧАДВАР нь ЭНЭ. САНАГТУН
2016-10-21
Зочин:
Төрийн албан хаагч болон дундаж түүнээс доош орлоготой залуус хүмүүсийн жишгээр амьдраад хуримтлуулсан мөнгөөрөө орон сууцтай болъё гэвэл тэтгэвэрт гарсан хойноо эсвэл нас барсныхаа дараа л болох боломжтой. Иймд ипотекийн зээлийг зогсоовол зэлуучуудаа дээрх байдал руу оруулах шийдвэр болж байгаа хэрэг.
2016-10-21
Зочин:
Залуусаа саналаа битгий өг. Хулгайчууд сонгогдож хулгайгаа хийх гээд байгаа биз.
2016-10-21
Za:
Yaaaaaaaah be??????? Tamin HALAG
2016-10-21
Tiim:
Sanal ogood yaahiin, ugaasaa buruu tiishee ergeed ybchih laa ene TOR zasag shit
2016-10-21
зочин:
Залуус гэлтгүй бүгд л цөхрөөд байна. Үндсэн хуулинд сонгох, сонгогдох эрхтэй гэж байгаа шүү дээ. Сонгох эс сонгох нь хүний эрх. Монголд бол сонгууль гэдэг бие биетэйгээ барьцалдаж, өрсөлдөж идэх уух, баяжих гэсэн бэртэгчингүүдийн л амин сонирхол болсон. Саналаа өгсөн ч эс өгсөн ч 50 хувьдаа нөгөө аргаараа хүргэх байлгүй дээ.
2016-10-21
Demjigch:
Oron nutgiin songuuld AN g gargatsgaayaa zaluusaa , uls tor arai tentsverjine. Tegeed ch AN zaluust oirhon bodlogo yavuulj chaddag nam shuu.
2016-10-21
Zochin:
Oron nutgin songuulig bur bolih heregtei Garsan nam bolovson huchne tomiloj ajillulah n gree
2016-10-21
иргэн:
Энэ улсад зөвхөн залуучууд л амьдардаг юм биш. Сонгууль болгонд саналаа өгдөг байсан Арай гайгүй болгочих хугацаа аль хэдийн өнгөрчээ Өөр улс орнуудыг хар. Өөрсдийгөө хар хулгайч нар үүрлэчихсэн юм шиг бид ямар заяагүй улс вэ гэж гутардаг боллоо Одоо энэ шинэ үеийнхэн энэ балай төгцөгнүүдийг зайлуулж өөр зам сонгох цаг нь болжээ
2016-10-21
Irgen:
Zovhon zaluuchuud ch bish. Bi suiliin 20 garui jiliin buh songuulid sanal ogson. Hen ch itgel daagaagui. Odoo bi ali namd, hend itgehee medehgui bna. Tiim baij sanal ogno gedeg yamarch utgagui bizdee!!! Bi sanal ogohgui!!!
2016-10-21
иргэн:
Тийм шүү, залуус залхуудаа биш, хийх сонголт нь утга учиргүй, хан ван, угсаа залгамжлагчид бас бөгс долоогчид байгаа учир эсэргүүцлээ илэрхийлж байна,
2016-10-21