Ганц ч машингүй гишүүд

Шинээр сонгогдсон болон томилогдсон өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ-аас олон нийтэд дэлгэлээ. Ийнхүү төрийн өндөр дээд албан тушаалтнуудын хэн нь хэчнээн төгрөгийн орлоготой, ямар компанид хувь эзэмшдэг, ямар машин хөлөглөдөг, хэдэн гишүүн өөрийн гэсэн эзэмшлийн машингүй байгаа талаарх мэдээлэл олон нийтэд ил болсон.
Тэгвэл шинэ парламентад хэд хэдэн машингүй төрийн түшээд байх бөгөөд “тоон дотор үсэг цохиж явна” гэгчээр Монголын тэргүүн баячуудын тоонд багтах хэд хэдэн эрхэм ХОМ-тээ нэг ч “машингүй” гэдгээ дурьдсан байх ажээ. Тодруулбал, “Бишрэлт”-ийн Б.Ундармаа, “Хурд” группийн Ерөнхийлөгч, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, “Монполимент”-ын Ц.Гарамжав нарын мөнгөлөг эрхмүүд нэг ч хөл дүүжлэх унаагүй гэнэ. Түүнчлэн, Ё.Баатарбилэг, Б.Батзориг, Б.Баттөмөр, Д.Гантулга,
Ц.Дашдорж, Х.Нямбаатар, Д.Цогтбаатар, Ж.Батзандан, Л.Болд, Д.Лүндээжанцан, Я.Содбаатар, Д.Тэрбишдагва, Ж.Энхбаяр нарын гишүүд машингүй юм байна.
Эх сурвалж: mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ