Сурагчид эхний улиралд долоо хоног амарна

img

Боловсрол Соёл Шинжлэх Ухаан, Спортын сайд Ж.Батсуурь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын хугацааг жил бүр өөрчилж ирснийг цуцалж, 2016-2017 оны хичээлийн жилээс тогтвортой мөрдөх шийдвэр  гаргажээ.

 

Энэхүү шийдвэрийн дагуу сум, тосгон, багийн ЕБС-ийн сурагчид билгийн тооллын хаврын тэргүүн сар буюу цагаан сарын баяраар шинийн 4-ний өдрөөс эхлэн долоо хоног амарч байхаар зохицуулжээ. Сар шинийн баяраар шинийн 1-3-нд олон нийтээр амардаг. Тэгвэл сайдын шийдвэрийн дагуу энэ жилээс хөдөө, орон нутгийн ЕБС-ийн сурагчид тухайн баяраар 10 хоног амарч байхаар боллоо. Мөн эл баяр хэзээ болохоос хамааран хичээлийн жилийн бүтцэд жил бүр өөрчлөлт оруулах шаардлагагүй болсон байна.

 

 

Мөн хөдөө, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг мал төллөх хугацаатай уялдуулан шаардлагатай тохиолдолд сурагчдын гуравдугаар улирлын амралтыг нэг долоо хоногийн өмнө эхлүүлэх зөвшөөрлийг аймгийн Засаг даргад олгожээ. Түүнчлэн бага ангийн сурагчдын зуны амралтыг эрт эхлүүлж байхаар зохицуулсан байна. Тухайлбал I-II дугаар ангийн сурагчдын зуны амралт тавдугаар сарын 25-наас III-V ангийн сурагчид зургаадугаар сарын 1-нээс тус тус амарч эхлэх нь ээ.

 

Нийслэлийн бага ангийн сурагчид хүйтний ид үед гурван долоо хоног амарна. Харин хөдөө орон нутгийн бага ангийн сурагчид хоёр долоо хоног амрах юм байна.

 

Ингээд сурагчдын амралтын хуваарийг танилцуулж байна.

 

 

Нийслэлийн ЕБС-ийн сурагчид

 

Хөдөө, орон нутгийн ЕБС-ийн  сурагчид

Нэгдүгээр улирал

 

Бүх ангийн сурагчид 11/03- 11/9-нийг дуустал /нэг долоо хоног/

 

Хоёрдугаар улирал

 

I-V ангийн сурагчид

 

12/29-01/18  /гурван долоо хоног/

 12/29-01/11 /хоёр долоо хоног/

 

 

VI-XII ангийн сурагчид

 

 

01/5-01/18 /хоёр долоо хоног/

01/5-01/11нэг долоо хоног

 

Гуравдугаар улирал

 

 

Бүх ангийн сурагчид 03I/23-04/5 /хоёр долоо хоног/

 

Бүх ангийн сурагчид 03/23-04/5 /хоёр долоо хоног/    /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг нэг долоо хоногийн өмнө эхэлж болно/

 

 

Дөрөвдүгээр улирал

 

I-II ангийн сурагчид тавдугаар сарын 25-наас

 

 

   III-V ангийн сурагчид зургадугаар сарын 1-нээс

 

 

VI-XII ангийн сурагчид зургаадугаар сарын 7-ноос

 

 

 

Энэхүү хуваарийг цаашид өөрчлөхгүй, урт хугацаанд дагаж мөрдөнө гэдгийг БСШУС-ын сайд онцоллоо.

 

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Hyviin syrgyyliydiin tulburiig ilyy hyraamjyyd deer bas hyviin syrgyyli geed gadna haymaargyi sanagdahiin SAIDaa.
2016-10-22
Aav:
Iim mal udirdakhaar yaanaaa. Khuukhduudiig zugeer l amraagaad ugch uz. Jookhon yumnuud amrakhad yun buruu bna aaa
2016-10-21
Батэрдэнэ:
Амралтын хувиар өөрчлөгддөг байхад муу юм юу байдаг юм. Энэ хөлдүү гар 4 жил амралтын хувиарыг хөлдөөх санаатай юм биз дээ! Засгийн газар чинь бүтэн жил тэсэх юм болов уу даа!
2016-10-21
Kub:
Yamarch baisan ene saidyn uyed soligdokhgui bololtoi
2016-10-21
Зочин:
uvliin huitend urt amardag ni ih zugeer baisan yum
2016-10-21
Зочин:
BI bolovsroliin saidaas aihgui bna. Saidiin bolovsroloos aij baina.
2016-10-21