Ихэнх нутгаар дулаан байна

img

Малчид, тариаланчид, тээвэрчдийн анхааралд:

 

Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байх боловч 23-нд нутгийн баруун хэсгээр, 24-нд ихэнх нутгаар цас орж, салхи шуургатай, хүйтрэхийг анхааруулж байна.

 

2016 оны 10 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

  Баруун зүгийн нутгаар үүлшиж, нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 4-6 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ