Зам дагаж хөгжил ирнэ

img

Монгол Улсын авто замын сүлжээний 44.7 хувийг хатуу хучилттай зам эзэлдэг. Өнөөгийн байдлаар Төв, Архангай, Өвөрхангай, Булган, Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Баянхонгор зэрэг 15 аймаг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдоод байна. 21 аймгийн 15 нь өдрийн газрыг цагаар товчилдог болсон гэсэн үг. Одоо Дорнод, Говь-Алтай, Ховд, Завхан, Увс, Баян-Өлгий гэсэн зургаан аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажил үлдээд буй. Мэргэжлийн Засгийн газар энэ ажлыг ирэх дөрвөн жилд багтаан хийнэ хэмээсэн. 1000 км-ээр алслагдсан баруун аймгууд нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдчихвол 20-24 цагийг замд өнгөрөөдөг байсан үе түүх болон үлдэнэ.

 

 

Мөн авто замын салбарт ирэх дөрвөн жилд олон улсын авто замын сүлжээ буюу Азийн авто замын сүлжээний AH4 (баруун босоо тэнхлэгийн авто зам болох Ярант-Улаанбайшинт) чиглэлийн авто замыг бүрэн ашиглалтад оруулах аж.  

 

Харин одоо авто замын салбарт хэд хэдэн ажил үргэлжилж байна. Тухайлбал, БНХАУ-ын Засгийн газрын экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Завхан аймгийн төвийг нийслэлтэй холбох замын хэсэг болох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км, Говь-Алтай аймгийн төвийг нийслэлтэй холбох замын хэсэг болох Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ.

 

Мөн Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдны замын 0-22.5 дахь км-т авто замын барилгын ажил үргэлжилж байна.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

G.Ganzorig:
CHANAR MUUTAI ZAM NI TUS BOLOHOOSOO ULSIIN TUSOB ,TATBART DARAMT VZVVLJ BAIGAA... tender abahad chabchaa,tendree abaad chabchaa ,zarim neg ihenh ajilchid ni hulgailj chabchina, oron hutag ni chabchina...Tusbiinh ni tal hubi chabchaand ubdag wm bilee...
2016-10-23
Зочин:
осол гараад байна шүү дээ. эргүү малнууд урсгал сөрж орж ирээд гэмгүй хүмүүсийг дайрч алаад байна. хяналтаа сайн тавь
2016-10-22
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-10-22
Зочин:
АНы зам төсөл бол цэвэр луйвар. Монголыг өрөнд унагаад Хятадын мөнгөнөөс хараат болгох гэсэн АНы Илжигнүүдийн санаа
2016-10-22