АТГ шударга ажилладаг уу

08.30 цагт: Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 55 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Нийслэлийн ЕБ-ын 30 сургуулийн 180 орчим сурагч англи хэл дээр зохион байгуулж байгаа НҮБ-ын жишиг хуралдааныг хаалт ГХЯ-ны "Зөвшилцөл" танхимд болно. Утас: 99028994
10.00 цагт: Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын асуудлууд, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал ба Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудын уялдааг хангах асуудлаар Засгийн газрын түвшинд зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болно.
10.00 цагт: "Гэр бүлийн хүчирхийлэл-Ажилчид, ажлын байранд үзүүлж буй сөрөг нөлөө" цахим судалгааг хийх ажилтнуудад зориулсан сургалт МҮЭХ-нд эхэлнэ. Энэ судалгааг Олон улсын ҮЭ-ийн холбоо-Ази номхон далайн байгууллага, МҮЭХ-ны хамтын ажиллагааны хүрээнд хийхээр бэлтгэл ажил нь хангагдаад байгаа юм. Утас: 99027019
10.00 цагт: Арваннэгдүгээр сарын 02-6-ны хооронд болох "Дэрэн Кап-2016" Олон Улсын футзалын тэмцээний хэвлэлийн бага хурал болно. Байршил: Мишээл экспогийн баруун талд Дэрэн компанид . Утас: 99090271, 88118686
11.00 цагт: Нийслэлийн 377 жилийн ойн арга хэмжээний талаар хэвлэлийн бага хурал нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд хийнэ. Утас: 325044, 99931267
11.00 цагт: "АТГ улс төрийн нөлөөлөөр шударга бус ажиллаж байна" гэсэн сэдвээр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11.00 цагт: Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос цаг үеийн асуудлаар Монгол ньюст хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Шүүхийн байрны тулгамдсан асуудал" сэдвээр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр хэвлэлийн бага хурал хийнэ.
12.00 цагт: “Соёл иргэншил залуусын нэгдэл”-ээс бага тархины хавдрын эсрэг “Хүүхдийн саруул ирээдүйн төлөө” аяны талаар Монгол ньюст мэдээлэл хийнэ. Хуралд рок поп, хип хоп хамтлаг, дуучид, хошин урлагийн жүжигчид, МУБИС-ийн Оюутны холбоо, Монголын лидер сурагчдын холбооны төлөөлөл оролцоно.
12.00 цагт: МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа тоглолтынхоо удахгүй хийх тоглолтынхоо талаар СТӨ-нд хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 99104180
СЭТГЭГДЭЛ БИЧИХ