С.Батболд, Б.Бат-Эрдэнэ нар санамж бичигт гарын үсэг зурна

img

08.30 цагт: Монгол Улсын усны тулгамдсан асуудал, аюулгүй байдал, газрын усны менежмент зэрэг асуудлаарх Олон Улсын хурал "Кемпинский" зочид буудалд болно. Утас: 88046059, 99989545


09.30 цагт: Яамд, агентлагуудын гадаад харилцааны асуудал хариуцсан ажилтнуудад зориулсан сургалт ГХЯ-нд болно. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил болон яамны газрын дарга нар оролцоно.  Утас: 99028994


09.45 цагт: "Бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай Европын холбооны эрх зүйн орчин" сэдэвт хурал Блю скай тауэрт болно. Хүнсний бус бүтээгдэхүүнд тавих шаардлага, хяналт шалгалтын талаар танилцуулагдана.  Утас: 91989890, 99080298


11.00 цагт: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нар “2016-2020 онуудад хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурна.  Арга хэмжээ БХЯ-нд болно. Утас: 325044


11.00 цагт: Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын хөгжим, С.Лхамсүрэнгийн шүлэг “Маамуу нааш ир” дуу зохиогдсоны 60 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Монгол оронд даяар бүх цэцэрлэгүүдэд “Маамуу нааш ир” дууг нэгэн зэрэг дуулах хүндэтгэлийн арга хэмжээ болно.Утас: 94839684


11.00 цагт: НЭМХ-ээс олон улсын харвалтын эсрэг өдрийн талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. 


11.30 цагт: Тогтвортой амжиргаа 3 төслийн ажилчдыг хууль бусаар халсан талаар хүний эрхийн өмгөөлөгчид Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12.00 цагт: “Маамуу нааш ир” дуу зохиогдсоны 60 жилийн ойг тохиолдуулан “Маамуу нааш ир” дууны хөшөөнд цэцэг өргөх ёслол болно. Утас: 94839684


12.00 цагт: Дэлхийн монгол ногоон нэгдэл ТББ-аас цаг үеийн асуудлаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлнэ.


13.00 цагт: Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын хөгжим, С.Лхамсүрэнгийн шүлэг “Маамуу нааш ир” дуу зохиогдсоны 60 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт Хүүхдийн ордонд болно.


19.30 цагт: Бүгд Найрамдах Турк Улс тунхагласны 93 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, тус Элчин сайдын яамны олон нийтэд нээлттэй дипломат ажиллагааг дэмжих зорилгоор Туркийн кино найруулагч Зүлфү Ливанелигийн 2010 оны бүтээл "Салах ёс" уран сайхны киног Тэнгис кино театрт үнэ төлбөргүй үзүүлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ