Эмэгтэй гишүүдийн хэлэлцүүлэг хойшиллоо

img

 

УИХ-ын эмэгтэй гишүүд “Ажлын байрны бэлгийн дарамтыг устгах, эрх зүйн орчинг сайжруулах нь” сэдэвт видео хэлэлцүүлгийг өнөөдөр   9.00 цагт хийхээр байлаа.  Төрийн ордны нээлттэй сонсголын танхимд  хийхээр товлоод байсан  энэ хэлэлцүүлэг  тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна. Учир нь өнөөдөр байнгын хороод хуралдаж, ирэх оны улсын төсвийн дагалдах хуулийн төслүүд,  Төрөөс мөнгөний талаар баримтлах 2017 оны үндсэн чиглэлийн баримтыг хэлэлцэж байгаа юм.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ