30 хувийн урьдчилгааны талаар банкинд “байцаалт” өгөхгүй

img

 

Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр,  Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар өнөөдөр уулзжээ. Тэд ипотекийн зээлийг хэрхэн үргэлжлүүлэх талаар санал солилцсон байна.

 

Уулзалтын үеэр БХБ-ын сайд Г.Мөнхбаяр юуны өмнө зах зээлийн эрэлт, хүлээлтээс харахад 100 болон түүнээс дээш м.кв талбайтай орон сууцыг сонирхож байгаад үндэслэн манай яам “120 хүртэлх м.кв талбайтай орон сууцыг худалдан авагч бусад зээлдэгчтэй тэгш эрх эдэлж найман хувийн хүүтэй зээлд хамрагдвал борлогдохгүй байгаа орон сууцууд эдийн засгийн эрэлтэд орохоор байна” гэсэн саналаа Засгийн газарт уламжилсан. Энэ санал маань 100 м.кв хүртэлх талбайтай орон сууцыг найман хувийн хүүтэй зээлд хамрагдаж болох юм гэсэн Засгийн газрын шийдвэрт хүрсэн.  Санхүүгийн нөхцөл байдал, Засгийн газрын өр төлбөр, гадаад валютын албан нөөц зэрэг факторуудаа харгалзаж судалж нааштайгаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт тавилаа. Хоёр талаас энэ талаар ажлын хэсэг байгуулж, Барилга хот байгуулалтын сайд болон Монголбанкны ерөнхийлөгчийн хамтарсан тушаал батлах, УИХ, ЗГ-аар аль болох богино хугацаанд нааштайгаар шийдэхээр болж байна.

 

Зээлдэгчдийн хамгийн их гомдоллодог нэг чухал асуудлыг шийдсэн нь арилжааны банкуудын зүгээс зээлдэгчдэд тавьдаг “Та 30 хувийн урьдчилгаагаа ямар эх үүсвэрээр олсон бэ” гэдэг “байцаалт” шиг асуултаас ангижрахаар боллоо. Ингэснээр ипотекийн зээл авах гэж байгаа иргэн өөр банк, санхүүгийн байгууллагад өртэй эсэхийг зээлийн мэдээллийн сангаасаа шалгаж хянахаас бус, хэнээс авсан, бэлэглэв үү, бэлэглүүлэв үү, гэр бүлийнхнээрээ туслуулав уу гэдгийг  банк “шалгахгүй, шалгаахгүй” байхаар журамд өөрчлөлт оруулах нь.

 

Мөн ипотекийн таван хувийн хүүтэй зээлийн шугам зогссон ч хамгийн гол нь зээлд хамрагдсан бүх хүсэлтийг санхүүжүүлээд зогсоосон байгаа юм. Энэ хөтөлбөрт хамрагдсан 1948 иргэнд нийт 54 тэрбум төгрөгийн санхүүжилтийг энэ оны есдүгээр сард багтаан олгож “5 хувийн зээл түр баяртай” болжээ. Цаашид санхүүжүүлэх эх үүсвэр байвал орон нутагт уг хөтөлбөрийг хэрэгжүүлж болох юм гэдэг дээр хоёр тал санал нэгтэй байлаа.  Гэхдээ нийт 3.8 их наяд төгрөг зарцуулчихсан, үүнээс сар бүр 25 тэрбум төгрөг л Монголбанкны дансанд орж ирдэг. Тиймээс өнөөдрийн нөхцөлөөр сар бүр 25 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргаад 80 м.кв талбайтай орон сууцанд 8 хувийн хүүтэй зээл олгох  хэлбэрээр л уг хөтөлбөрийг гацаалгүй авч явах боломж байна. Хоёр талын ажлын хэсэг хуралдаж нөхцөл, боломжоо судлаад 100 м.кв-ын тухайд ямар гарц байна, түүнийг УИХ, Засгийн газар хэрхэн шийдэх вэ гэдгээс дараагийн алхмаа тодорхойлъё гэлээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Мэргэн:
Хурдан шийдвэрлээчээ. ЗГ 100м2 гэсэн Монгобанк 80м2 гээд байдаг ямар учир байна аа
2016-10-26