Хууль зүйн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Тус байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр ирүүлсэн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг худалдсан талаарх асуудлаар Засгийн газраас авсан арга хэмжээний тухай болон холбогдох ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж буй юм. Байнгын хорооны хуралдаанд экс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож байна.
Мөн тус байнгын хороо өнөөдөр
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Арбитрын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
“Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.11.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн юм.
Н.Энх
Уншиж байна |