Зуух галлахдаа анхаарах зүйлс

img

 

Хүйтний улирал эхэлж буйтай холбогдуулан сүүлийн үед ахуйн гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байгааг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж дараах зөвлөмжийг хүргэж байна.

 

  • Пийшин, зуухны яндан дээврийн гадаргуугаас  50 см-ээс багагүй өндөртэй байх

 

  • Дээвэр таазнаас яндан хүртэл 50 см-ээс багагүй зайтай байх,

 

  • Пийшин зуух нь хананаас 1,25 см-ээс багагүй зайтай байх

 

  •  Галлагааны амны өмнө 70х50 см-ийн металл хуудас, төмөр байрлуулах

 

  • Пийшин, зууханд зориулалтын бус түлш болох хуучин хувцас, дугуй, хуванцар, хуурай хог хаягдал зэргийг хэрэглэхгүй байх,

 

  • Яндангийн хөөг тогтмол цэвэрлэж байх, үнс нурмыг тусгай төмөр саванд хийж  хөргөсний дараа бусад хуурай хог хаягдалтай нийлүүлж хаях

 

Мөн орон сууц, гэрийн цахилгаан хангамж, цахилгаан тоног төхөөрөмжийг  заавал эрх бүхий мэргэжлийн этгээдээр угсралт, засвар үйлчилгээг хийлгэхийг зөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ