Хувийн хэвшлийнхэн ажлаа төрөөр заалгадаггүй

img

Гэрэл зургийг MPA.mn

 

“Эрдэнэт”-ийн асуудлаар экс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар  гишүүдэд тайлбар өгч, тэдний асуултад хариуллаа. УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн “Засгийн газар ОХУ-ын 49 хувийг худалдахаар хэнийг, хэзээ томилсон бэ. Тэр хүмүүс нь яаж ажилласан юм. Одоогийн гэрээгээр хоёр талын Засгийн газар судлахаар оруулж ирсэн. Монголын Засгийн газар худалдан авах давуу эрхээс ээ татгалзана гэж хэзээ шийдсэн юм. Худалдан авах давуу эрхээсээ татгалзсан тохиолдолд хувийнхан очиж хэлэлцэл хийх байх.  УИХ, Засгийн газрын түвшинд “Эрдэнэт”-ийн  49 хувийн асуудал огт яригдаагүй байхад ХХБ-ныхан очоод яриа хэлэлцээ хийсэн юм. Хэний даалгавар, захиалгаар хийсэн бэ?” гэсэн асуултад Экс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

 

-Би Ерөнхий сайдын хувьд асуудлыг нэг талд нь гаргаж шийдэх нь зөв гэж үзсэн. Хэдэн жилийн өмнө Улаанбаатар төмөр замын асуудал яригдаж Оросын тал өөрийнхөө хувийг аваач гэхэд Монгол авч явж чадахгүй гээд аваагүй байдаг. “Эрдэнэт”-ийн асуудал цаг хугацааны хувьд их эвгүй үед орж ирсэн. Зургадугаар сарын үед орж ирсэн нь УИХ-ын сонгуулийн компанит ажил эхэлчихсэн үе таарсан. Зургадугаар сарын 23-нд гурван улсын тэргүүн Ташкентад уулзахаас өмнө шийдэх боломж байна гэсэн цаг хугацааны хайч байсан учраас гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд Монгол руу 100 хувь “Эрдэнэт”-ийг аваад ирэх шийдвэрээ гаргаад явах нь зөв юм аа гэж үзсэн. Яагаад гэвэл УИХ-ын сонгуулийн дараа гээд намрын чуулган руу орвол 49 хувь Монгол руу ирэх асуудал хийгдэхгүй байж болзошгүй ийм байр суурь луу орж байна гэсэн учраас Засгийн газраас шийдвэр гаргасан. Засгийн газрын тогтоол нь нууцын ангилалд байсныг өөрчилж энгийг болгосон учраас Засгийн газрын тогтоолын ард протколыг хавсаргасан байгаа. Түүнд миний үг бий. УИХ долдугаар сард хуралдах нь уу, эсвэл намар хуралдах нь уу, энэ үед “Эрдэнэт”-ийн асуудлыг хамгийн тэргүүнд УИХ-д оруулж хэлэлцүүлж танилцуулна. Сонгуулийн сурталчилгаа эхлээд УИХ завсарласан байгаа учраас одоо хэлэлцүүлэх боломжгүй байна. Хоёрдугаарт, Ташкентын гурван улсын тэргүүний уулзалтаас өмнө шийдэх шаардлага байгаа учраас өнөөдөр бид энэ асуудлыг яриад Засгийн газар өөрөө санаачлаад оруулъя гэж Ерөнхий сайдын хувьд харж байна гэдгээ хэлсэн. Үүнд ямар нэг хуйвалдааны онол байхгүй” гэсэн тайлбар хийсэн юм.  Ингээд энэ асуудлаар  гишүүд ямар байр  суурьтай байсныг хүргэе.

 

Хууль зөрчсөн бол хүчингүй болгуулах хэрэгтэй  

 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

 

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголын төр авбал торгуулийн 100 сая ам.долларыг төлүүлнэ гэж Оросын талтай тохирсон бичиг хийлгээд авсан нь хамгийн ноцтой зүйл. Гурав дахь этгээд гэдэгт Монголын төр бас орж байгаа юм. Зөвхөн ХХБ-ны этгээдүүд л авч болохоор гэрээ хэлцэл хийлгүүлжээ. Тиймээс энэ асуудлыг яаралтай шалгаад хууль зөрчсөн бол хүчингүй болгуулах хэрэгтэй.  Энэ асуудалд УИХ шуурхай ажиллах хэрэгтэй.

 

Шийдвэр гаргасан нөхөдтэй хариуцлага тооц

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-“Эрдэнэт”-ийн асуудлаар зөвхөн МАН-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж ажиллах хэрэгтэй. Сонгуулийн үеэр би өөрийнхөө саналыг алдчих шахсан. Одоо дэд сайд хийж байгаа н.Цогтгэрэл твиттерээр “Оффшор бүсэд байдаг компани Эрдэнэтийн 49 хувийг авчихлаа. 98 хувь нь Хятад, бусад нь өөр өөр улсад байдаг. Гадныхан Монгол хүний нэрээр “Эрдэнэт”-ийг авчихлаа” гэж жиргэж байсан. Су.Батболд хэвлэлийн хурал хийгээд “Эрдэнэт”-ийг ард түмэндээ авч  өгнө гэсэн. Энэ бүхэн чинь ард түмэнд айдас төрүүлж, сонгуульд хүчтэй нөлөөлсөн.  Ард түмнээ битгий доромжил. “Эрдэнэт”-д ард түмэн хувьцаа эзэмшье гэж байгаа. Гэтэл ард түмэн ядуу гээд Засгийн газар нь компанийн талд ажилласан. Үүнд Монгол Улсын Засгийн газар нийт ард түмнийг төлөөлөөд 51 хувийг эзэмшинэ, Оросын ард түмэн тухайн үеийнхээ нөхцөл байдлаас шалтгаад 49 хувийг авсан.  Гэтэл өнөөдөр энэ 49 хувийг ард түмэн биш, компаниуд биш, зөвхөн нэг компани эзэмшиж байна. Энэ болгэмт хэрэг. Хэрвээ өнөөдөр нэг компанид барилгын тендер өгсөн бол Авлигатай тэмцэх газар шалгуулж байгаа. Тиймээс өнөөдөр авсан нөхөдтэй биш, өгсөн нөхөдтэй хариуцлага тооцох хэрэгтэй.  Оросуудын  эзэмшиж байсан орон сууцуудыг орон нутгийн өмчид өгөөрэй.

 

Монголын тал  49 хувийг авсан нь амжилт

 

УИХ-ын гишүүн н.Пүрэвдорж:

 

-“Эрдэнэт” үйлдвэрийг Монголдоо авахын тулд их зүтгэсэн. 50 хувийн эзэмшилтэй байсан бол 51 хувьтай болж, захирлаар нь Монгол хүн томилогдох эрхтэй болж байлаа. Одоо бол 100 хувь эзэмшилтэй Монголынх болсонд баяртай байгаа.  Өмнө нь төр өөрийнхөө хэлээр яриад “Эрдэнэт”-ийг өөрийн болгох гээд чаддаггүй байсан.  Харин хувийн хэвшлүүд хоорондоо ярьж хэлэлцээд Монголын талд 49 хувийг авсан нь амжилт.  Өмнө нь “Жаст”-ын н.Батхүү гэгч “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, зээл авах эрхийг ТӨХ-ны дарга байсан Д.Сугар, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал байсан н.Ганзориг нараар дамжуулж, 9 сая ам.долларын баталгаа гаргаж өгсөн. Тэр нь өнөөдөр Лондонгийн шүүх дээр байгаа. Эрдэнэт”-ийн 49 хувь дээр нь яриад байгаа мөртлөө 51 хувь дээр нь ярихгүй байна. Яагаад гэвэл эрх мэдэлтнүүд энд асар их бараа шахдаг тогтолцоотой байдаг. Тийм учраас өнөөдөр  51 хувь дээрээ ярих хэрэгтэй.  Ер нь хувьцаат компаниуд цөөнхийн төлөөллөөс ТУЗ-ын даргаа томилдог. Одоо МАН-нд олон сонголт байна.

ТУЗ-ын төлөөллөө томилохгүй бол төр шийдвэрээ гаргана

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголын компани авсныг нь буруутгаагүй. Авсан арга барил нь хууль зөрчигдсөн. ХХБ-ны захирал О.Орхон 49 хувийг төлөөлсөн ТУЗ гишүүн. Тиймээс таны  49 хувийн эзэмшигч болж байгаа компани, 51 хувийг эзэмшигч Засгийн газар өнгөрсөн хэд хоногт муур хулгана болж тоглож байна. ТУЗ-ын даргыг 49 хувь эзэмшигч авна, эсвэл захирлын суудлыг авна гэсэн асуудал дээр гацаад байна. Хэрвээ яаралтай ТУЗ-ын төлөөллөө томилохгүй бол төр үйл ажиллагаагаа цаашдаа шийдвэрлээд явна. УИХ-тайгаа зөвшилцөж байж Засгийн газрын гэрээг цуцалдаг. Гэтэл энэ алхмаа хийгээгүй байж шийдвэр гаргасан.

 

49 хувийг авсан компанийг дарамтлахаа боль

 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ:

 

-ОХУ-ын мэдэлд байсан 49 хувийг Монголын аль нэг компани авсан нь зөв. Буруутгах ямар ч шалтгаан байхгүй.  Өнгөрсөн гурван сар “Эрдэнэт”-ээр улстөр хийсэн, одоо боль. Ерөнхийлөгчийн сонгуулиар бас улстөр хийх үү. 51 хувийг яагаад ярихгүй байна вэ. Жаст”-ын н.Батхүүгийн тавьсан өрийг Монголын төр төлж байгаа. 51 хувиар баахан тоглочихсон. МАН ажлын хэсэг гаргаж энэ асуудлаа шалгуулаад, хүлээх хариуцлагаа хүлээлгэ. МАН-д бүрэн эрх мэдэл байна. АН-ын бүлэг үүнд чинь саад хийхгүй. Шударга бус байвал хэлэх үгээ хэлнэ.  Төр, хувийн хэвшил рүүгээ орж, ажлыг нь унагааснаар явахгүй.  Ж.Мөнхбат дарга яагаад 49 хувийг авсан компанийг дарамтлаад байгаа юм . Хууль зөрчсөн бол тэр хүрээнд шийд. Түүнээс бус “тэдэндээ очиж хэлээрэй, Засгийн газар эрх мэдлийнхээ хүрээд ажиллана” гээд увийн хэвшил рүүгээ дайрч, дарамтлаад  сүрдүүлээд байгаа юм. Дарамтлах эрхийг өгөх гэж ард түмэн та нарыг сонгоогүй. Ажлаа хийгээгүй байж хувийн хэвшлийг дарамтлаад байх юм. Хувийн хэвшлийнхэн ажлаа төрөөр заалгадаггүй юм.

 

Ийнхүү гишүүд байр сууриа хэлж байлаа. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр “Эрдэнэт”-ийн асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх юм.

 

Н.Энх

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Энэ одоо монголчуудыг тэнэг мал гэж бодоод бгаа юм бх даа. Яах аргагүй хууль зөрчиж томоос том луйвар хийж. Одоо засаг хэрхэхийг л харах үлдлээ. Монголд албан тушаалаа ашиглаж улсын хөрөнгө завших нь хэрээс хэтэрч олон их наядаар нь луйварддаг боллоо. Хэзээ зогсоох юм болоо ард түмээн. Хууль төр гэж байна уу?
2016-10-27
Зочин:
Zuvshdee.
2016-10-26
Cochin:
saihan halhavch .Mongolchyyd uursduu avsan gej.terendee tylah ium bol irged bygd avchmaar l bana syhy dee.
2016-10-26
Зочин:
Мөнгөө алдсан улс арван тамтай, идсэн уусан шимэгч нар нэг тамтай. Гүрийгээд байгаарай хулгайчдаа.
2016-10-26
Зочин:
Хувийн хэвшлийнхэн зарим нь хөрөнгөө арвижуулахын тулд улсын хөрөнгө рүү гар дүрнэ.
2016-10-26
Зочин:
луйвар хулгайчдыг цаазал
2016-10-26
Зочин:
Zuvshdee.
иргэн:
хууль зөрчсөн бол хувь хувьсгалгүй хариуцлага тооцох естой луйвар монголд ердийн зүйл мэт болжээ
2016-10-26
Иргэн:
Хувийн хэвшлийнхэнд хууль үйлчилж болохгүй гэж Эрдэнээ яриад байнаа. Хууль бусаар авсан бол бас л зөв гэх гээд байна уу. УИХ-ын бүрэн эрхэд халдаад байгаа юм биш үү. Эрдэнэ бол монгол төрийн төлөө зүтгэх монгол хүн бол биш. Монголыг зарах, дампууруулахын төлөө байгаа хүн
2016-10-26
Зочин:
Zugeer l tamiin togoonii ulger. Endees neg l zuil haragdaj baina Mongol hugjij devchih yosgui ium bn. Erdenet 100 Mongoliih bolson iundaa tegej buhimdana ve. Luivardaad ch avsan baisan hamaa baij
2016-10-26
Зочин:
Энэ Эрдэнэ гэдэг чинь онц аюултай гэмт хэрэгтэн гэж шуугиад бсан биздээ. Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн ял шийтгэл гүйд тооцох хугацааг үгүй хийж байгаа нь энэ мэт луйварчингууд дахин төрд шургалж орж ирэх гэсэн санаа зорилготой юм шүү дээ.
2016-10-26
Зочин:
Ардчилсан намынханыг жалганд аваачаад буудчихвал яасан юм бэ ер нь?
2016-10-26