Даваа гаригт бүх нийтээрээ амарна

img

Жил бүрийн өвлийн эхэн сарын шинийн нэгэнд Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэж байхаар болсон. Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр энэ жил аравдугаар сарын 31-нд тохиож буй.

 

 Монгол бахархлын өдрөөр Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, хүчит бөхийн барилдаан зохион байгуулдаг уламжлалтай. Мөн улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмийг “Чингис хаан” одонгоор шагнадаг. Энэ жил Чингис хаан” одонг МУГЖ, дуучин Г.Ариунбаатарт гардуулан өгнө.

 

Дашрамд дуулгахад Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу “Монгол бахархлын өдөр”-өөр бүх нийтээрээ амарна. Энэ дагуу даваа гаригт бүх нийтээрээ амрах юм. 

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

baharhah gawiya baiguulsan bolool baharhaj bn:
Minii duu yum medehgui bol duugui l bai. Nom sain unsh. Shuumjleheesee umnu sain tungaa.
2016-10-28
Bi:
Chingis chine uvul bish zun tursuniig notolson olon barimt baidag shdee. Ene globalchilal geed baigaa vyed Chingis gej khuurtsugluud baikh khereg baigaa yum gej vv. Tvvnii bolood zalgamjilagchidiin ni ochison gazar bvrt tsus nulimas ursch bvkh yum svirch baisaniig delkhii dakhin meddeg shdee. Yvger ni bakharkhakh yim uu
2016-10-26