Допингийн эсрэг үндэсний төвөөс Улсын начин Б.Баатарцол, Улсын начин Б.Ганзориг нарын бөхөөс сэргээш илэрсэн талаар мэдэгдэл гаргажээ.
Энэ талаар Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул Улсын начин Б.Баатарцолтой холбогдож тодруулахад “Би сэргээш хэрэглээгүй. Харин ч олон жилийн турш сэргээшийн эсрэг тэмцэж ирсэн хүн. Үнэн мөн нь олдох байлгүй. Тэр цагт эргээд албаныхан мэдээлэл хийнэ байх” гэсэн хариулт өгөв.
Тэрбээр Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давж Улсын начин цол хүртсэн билээ.
Г.Тэгшсүрэн