УБТЗ-ын эмнэлгийн 65 жилийн ойд зориулсан хурал болно

img

УБТЗ-ын Төв эмнэлэг нь 1951 онд Монгол, Зөвлөлтийн эмч мэргэжилтнүүд төмөр замын ажилчид, тэдний гэр бүлд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор анх байгуулагдсан.

 

 

Дотооддоо үйл ажиллагаа явуулахаас гадна гадаад харилцааны хамтын ажиллагааг өргөжүүлэн БНСУ-ын Сөүлийн Анагаах ухааны хүрээлэн, Вонгуан, Сэжон, Иксан болон Жонжугийн эмнэлгүүд, ОХУ-ын Дорнод Сибирийн Төмөр замын эмнэлэг, ОХУ-ын төмөр замын их сургуулийн анагаах ухааны коллеж, Франц улсын "Action Mongolia" хүмүүнлэгийн байгууллага, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хараат 1, 2 эмнэлгүүдтэй хамтран ажилладаг.

 

Энэ онд УБТЗ-ын Төв эмнэлгийн үйл ажиллагаа явуулж эхэлсний 65 жилийн ойн хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтний эрдэм судлалын ажлыг дэмжих, нотолгоонд тулгуурласан эмнэлзүйн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, анагаах ухааны шинэ арга технологийг нэвтрүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2016 оны 10-р сарын 29-ны өдөр тус эмнэлэг зохион байгуулах гэж байна.

 

Хурлын үеэр Академич Н. Баасанжав, Ш.Болд нар болон ОХУ, БНСУ, БНХАУ зэрэг улсуудаас ирсэн эрдэмтэн доктор, профессор хүндэтгэлийн лекц уншина. Мөн 10 гаруй эрдэм шинжилгээний илтгэлүүд тавигдана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Heregtei hereggui te1 oinuud ih temdegleh yumaa..yadaj bhad terniigee oron dayar tsatschih yumaa
2016-10-27