Архивын ерөнхий газраас мэдээлэл хийнэ

09.00 цагт: Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Монголын мэс засалч эмч нарын 11 дүгээр чуулга уулзалтад оролцоно. Тус уулзалтад нийслэл, орон нутгийн 300 гаруй мэс заслын эмч нар оролцох юм байна. Утас: 99079043
Хүүхдийн Урлан бүтээх төвд
09.00 цагт: "Хяналтын нэгдсэн тогтолцоо, үр дүн, хамтын ажиллагаа" онол практикийн бага хурал болно. Энэ үеэр дэд бүтцийн салбарын дэвшилтэт техник технологи, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн гарна. Утас: 91989890, 99080298
Монголын үндэсний музейд
09.00 цагт: Нийслэлд Аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй 1 дүгээр дамжааны оюутнуудын хотын аялалын нээлт болно.
Стандарт, хэмжил зүйн газарт
09.30 цагт: Стандартчиллын үндэсний зөвлөлийн хурлаар Эрүүл мэнд, эмнэлэгийн тусламжийн стандартчилал, Байгаль орчны стандартчилал, Арьс ширний стандартчилал, Эрчим хүчний стандартчилал, Иргэний нисэхийн стандартчилал, Текстилийн стандартчиллын нийт 40 асуудал хэлэлцэнэ. Утас: 99650498
Монголын хөрөнгийн биржид
09.50 цагт: Хөрөнгийн зах зээлийн өдөрлөгийн нээлтийг СЗХ-ны дарга С.Даваасүрэн хийж, МХБ-ийн арилжааны нээлтийн үйл ажиллагаа болно.
Хууль зүйн үндэсний хүрээлэнд
10.00 цагт: Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем legalinfo.mn цахим хуудасны 10 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ, нээлттэй өдөрлөг болно.
Соёлын төв өргөөнд
10.00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.
14.00 цагт: Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Монгол Улсын Ардын жүжигчин, Д.Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дуу”-ны наадмын гала концерт тоглоно. Утас: 325044
Төрийн ордонд
11.00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголоос Азийн аврага болсон сагсан бөмбөгийн багтай уулзана.
14.30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Турк Улсын элчин сайдыг нутаг буцаж буйтай нь холбогдуулан хүлээн авч уулзна.
Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт
11.00 цагт: "Гал түймэр гарсан үед эрүүл мэндийн байгууллагуудын арга хэмжээ" сэдэвт үзүүлэх сургалт зохион байгуулна. Тус сургалтыг НМХГ, НОБГ, Улсын Нэгдүгээр эмнэлэг хамтран зохион байгуулж байна. Утас: 91887887, 95010826
Хууль зүй, дотоод хэргийн яаманд
11.00 цагт: Архивын Ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Утас: 88093607
Татварын Ерөнхий газарт
11.00 цагт: НӨАТ-ын урамшууллын 16 дахь удаагийн тохирлоор хонжвор таарсан иргэдийн төлөөлөлд батламж гардуулна.
Сүхбаатарын талбайд
11.00 цагт: “Их хотын хямдрал-377” хямдралтай, урамшуулалтай өргөтгөсөн үзэсгэлэн худалдааны нээлт болно.
11.10 цагт: ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулсан “Миний мөрөөдлийн аз жаргалтай Улаанбаатар” сэдэвт гар зургийн уралдааныг шалгаруулах ёслолын ажиллагаа болно. Утас: 325044
Монголын Уран зургийн галерейд
12.00 цагт: Их эзэн Чингис хаан мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиож буй "Мөнх тэнгэрийн бичиг-2016" уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт болно.
“Монголбанк”-нд
12.00 цагт: Мөнгөний нийлүүлэлт, банкны сектор болон гадаад секторын статистик мэдээллүүдийг хүргэх хэвлэлийн бага хурал хийнэ.
Сүхбаатар дүүрэг
12.00 цагт: Тус дүүргийн 2016 оны "Эрүүл мэндийг дээдлэгч иргэн, өрх, байгууллага"-ын шагнал гардуулах ёслол болно.
НЗДТГ-т
12.00 цагт: Нийслэлийн “Тэргүүний өрх, гэр”-ийг шалгаруулах ёслолын ажиллагаа болно. Утас: 325044
“Амгалан” төрөх эмнэлэгт
12.00 цагт: Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Нийслэлийн 3 дугаар төрөх “Амгалан”-д ажиллана. Тэрээр тус эмнэлгийн орны тоог 50-аар нэмэгдүүлэхээр болсон байна. Утас: 99079043
Кемпинский зочид буудалд
12.00 цагт: АШУҮИС-ийн харъяа “Монголын Хүүхдийн Анагаахын Академи”-ийн санаачлагаар АЗИ-ФАРМА“ ХХК, Польш улсын “Польфарма” группын төлөөлөгчидтэй хамтран “Нялхасын эрүүл мэндийн тулгамдсан асуудал” сэдэвт сургалт, семинарыг зохион байгуулна. Утас: 99067197, 95115122, 95116122
Сангийн яаманд
13.00 цагт: Сангийн сайд Б.Чойжилсүрэн, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Ёоланда Фернандез нар. АХБ-ны дэргэдэх Японы ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжих “Зудын ой сав, тал газарт гарах гамшгийг давах туулах чадвахийг бэхжүүлэх төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурах ёслол болно. Утас: 99778587
“Blue sky” зочид буудалд
16.00 цагт: Байгаль орчин, аялал жуулчлалын яам Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөлтэй хамтран “Тогтвортой хөгжилд хэвлэл мэдээллийнхний оролцоо” уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулна. Уулзалтанд БОАЖ-ын сайд, холбогдох албаны хүмүүс болон хэвлэл мэдээлийн байгууллагуудын удирдлагууд оролцоно. Утас: 99900765
"976 art gallery"-д
17.00 цагт: Зураач Цvлтэмийн Нармандахын Монголын Дvрслэх Урлагийн Дээд сургуульд 30 жил багшилсны ойн баярт зориулж түүний шавь нарын хамтарсан vзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 99294816, 99726327
"Шангри-Ла"-д
19.00 цагт: Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулах ёслолын ажиллагаа болно. Утас: 325044
СЭТГЭГДЭЛ БИЧИХ