”Суварган цэнхэр уулс” киноны 40 жилийн ойг тэмдэглэнэ

Хилчдийн амьдралыг харуулсан "Суварган цэнхэр уулс" киноны 40 жилийн ой 2017 оны нэгдүгээр сард тохиож буй. Мөн 1970-аад оны кино группээс бүрэн бүрэлдэхүүнээрээ, энх тунх байгаа нь "Суварган цэнхэр уулс"-ыхан аж. Тиймээс тус киноны уран бүтээчид ойгоо тэмдэглэх саналыг гарган, бэлтгэлдээ оржээ. Уран бүтээлчдийг ХХЕГ, Улсын Архивын ерөнхий газар дэмжин ажиллахаар болсон байна.
Тус киноны Ерөнхий найруулагчаар Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн ажиллаж, гол дүрд нь МУГЖ Н.Батцэцэг тоглосон билээ. "Суварган цэнхэр уулс" киноны зураг авалтын 70-80 хувийг Дорнод аймгийн Сүмбэрийн отрядын Хэрээ уулсын заставт авч байжээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ