Оюутан Н.Ариумаа сая төгрөгөөр шагнуулна

img

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Аз жаргалтай Улаанбаатар” эсээ бичлэлгийн уралдааныг зарласан. Энэхүү уралдааны шилдгүүд шалгарчээ.

 

Нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 377 жилийн ойг тохиолдуулан  зарласан эсээ бичлэгийн уралдаанд 19 сургуулийн 58 сурагч эсээ бичиж өрсөлджээ. Үүнээс:

 

  • Нэгдүгээр байранд: ШУТИС-ын  Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн Соёл судлалын IV курсийн оюутан Н.Ариумаа,

 

  • Хоёрдугаар байранд: Санхүү эдийн засгийн их сургуулийн  бизнесийн удирдлагын I курсийн оюутан Г.Түвшинжаргал,

 

  • Гуравдугаар байранд: Соёл, урлагийн их сургуулийн Соёлын сургуулийн менежментийн 1а ангийн оюутан Р. Энхзаяа нар шалгарчээ. 

 

Шагналыг маргааш 15.00 цагт Соёлын төв өргөөнд болох Нийслэлийн 377 жилийн ойн хүндэтгэлийн концертын үеэр гардуулах аж.

 

Тэмцээний шагнал:

 

  • 1-р байр                          1          /Өргөмжлөл, 1 000 000 төгрөг/
  • 2-р байр                          1          /Өргөмжлөл, 800 000 төгрөг/
  • 3-р байр                          1          /Өргөмжлөл, 500 000 төгрөг/

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ