Г.Ариунбаатарт ”Чингис хаан” одон гардуулна
2016-10-31

Их эзэн Чингис хаан мэндэлсний 854 жилийн ой, Монгол бахархлын өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ жил   "Чингис хаан" одонг Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатарт хүртээх юм. 

 

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин