Улаанбаатарт 3 хэм хүйтэн байна

2016 оны 11 дүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Төвийн аймгуудын хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 13-18 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын саваар 6-11 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 3-8 градус, говийн аймгуудын нутгаар 0-5 градус дулаан, бусад нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 2-4 градус хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ