Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлнэ

img

09.00 цагт:  Нийслэлийн "Өргөө" амаржих газрын эмэгтэйчүүдийн стационар, “Төгөлдөр” сан, Солонгос Улсын “Samsung” эмнэлэгтэй хамтран  "Эмэгтэйчүүдийн цэвэршилтийн онцлог" сэдэвт сургалтыг "Чингис" зочид буудалд  зохион байгуулна. Утас: 88009699, 99195647, 88034011


10.30 цагт: НҮБ-ын Хүн амын сангаас гаргасан “Дэлхийн хүн амын байдал 2016” тайланг Монгол Улсад танилцуулах арга хэмжээ "Блю Скай" зочид буудалд  болно. Утас: 353504


11.30 цагт: УИХ-аас Хүүхэд харах үйлчилгээний тухайн хуулийн хэрэгжих хугацааг 2021 он болгон хойшлуулж, 2016 оны 12 дугаар сарын 31-ээр санхүүжилтийг нь зогсоохоор болсныг 6353 хүүхдүүдийн эцэг, эхчүүд болон Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид эсэргүүцэж, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын  гишүүдэд шаардлага хүргүүлэх талаар "Монгол ньюс" мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Утас: 99224944


11.30 цагт: Иргэдийн шударга шүүх ТББ-aac хуульч, шүүгч нараас асуулга асуух талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


14.00 цагт: Иргэний танхимд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай болон Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлтэй холбоотойгоор нээлттэй хэлэлцүүлэг болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ