”Хожимдоогүй” хэлэлцүүлэг болно

09.00 цагт: ЮНЕСКО-ийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Монгол улсын Шинжлэх ухааны Академи хамтарсан эрдэм шинжилгээний ажилтан, их, дээд сургуулиудын багш нарт зориулсан ёс зүйн сургалт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 3 давхарт эхэлнэ.
09.00-13.00 цагт: ХХААХҮЯ-ны хурлын танхимд баяжуулсан хүнсний талаарх шинжлэх ухааны үндэслэлтэй ойлголтыг харилцан зөвлөлдөх зорилгоор “БАЯЖУУЛСАН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-ЭРҮҮЛ МЭНД” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг болно.
10:00 - 13:00 цагт: Глоб Интернэшнл Төв нь Нээлттэй Нийгэм Форум болон ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газартай хамтран 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр”-т зориулан "Хожимдоогүй" хэлэлцүүлгийг Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд зохион байгуулна.
11.00 цагт: Баянгол дүүргийн 1а байрны /ЗДТГ-ын хажууд байрладаг/ дулаалгын фасадны ажлыг танилцуулна. Хуучны байрнуудын дулаалгын шинэ технологийг танилцуулна.
12:00 цагт: УДЭТ-т Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жил, Улсын Драмын Эрдмийн Театрын үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойг тохиолдуулан их зохиолчийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” түүхэн жүжгийн хэвлэлийн бага хуралтай.
12:00 цагт: 218.1 Хөдөлгөөнөөс валютын ханшийн талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12:30 цагт: Иргэдийн шударга шүүх ТББ-aac С.Эрдэнэ, Ц.Нямдорж, У.Хүрэлсүх нар шүүхэд хууль бусаар нөлөөлж байгаа талаар Үндэсний мэдээллийн төвд баримт дэлгэнэ.
15:00 цагт: КООСЭН-ЯПОНЫ үндэсний технологийн хүрээлэнгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын нээлт Мэдээлэл Технологийн Үндэсний Паркт болно.
18.30 цагт: Broadway ресторанд "Номтой Орой" уулзалтаар "Номтой нөхөрлөсөн түүхүүд" номыг уншиж, хэлэлцүүлэг хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ