Есөн сарын хугацаанд 31 эх энджээ

img

Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар 80 000-81 000 эх амаржиж байгаагийн 51-52 хувь нь нийслэлд төрж байна. Энэ оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд эхийн эндэгдлийн 31 тохиолдол бүртгэгджээ. Мөн нялхсын эндэгдлийн 1063 тохиолдол бүртгэгдэж, амьд төрсөн 1000 хүүхдэд 17.9 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1000 амьд төрөлтөд 2.8-оор, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1297 тохиолдол бүртгэгдэж, амьд төрсөн 1000 хүүхдэд 21.9 ногдож, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1000 амьд төрөлтөд 3.9-еер өссөн байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
Arai dendyy odor too baina, Eryyl mendiin salbar ih muu hogjij baina, Emch, suvilagch nar yagaad iim hariuzlagagui bainaa,,,,,????????????????????? Arga hemjee avaach, uchir shaltgaaniig ni olj zasaach, bolovsroloo deeshlyyl emch nar,
2016-11-02