Нийслэлд 7 хэм дулаан байна

img

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаан байна.

 

2016 оны 11 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

   Говийн бүсийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд    7-12 метр, Алтайн салбар уулс болон говийн бүсийн нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Халх голын саваар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын баруун хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 6-8 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ