“Ахмад настны хүний эрхийг баталгаажуулъя” үндэсний гурван талт хэлэлцүүлэг ГХЯ-нд болж байна. Уг хэлэлцүүлгийг Хелп эйж интернешнл байгууллагын санаачилгаар Гадаад харилцааны яам, Хөдөлмөр, ниймгийн хамгааллын яам, Хүний эрхийн үндэсний комисс, Хүний эрх хөгжил төв хамтран зохион байгуулж буй юм.
Уг хэлэлцүүлгийн зориго нь:
- Ахмад настны хүний эрхийн байдал, НҮБ-ын Ахмад настны хүний эрхийг хамгаалах тухай шинэ конвенц боловсруулах санаачлага зэрэг асуудлаар талуудад мэдээлэл өгөх
- Насжилт, ахмад настны хүний эрхийн асуудлаарх Монгол Улсын онцлог байдлыг тодорхойлох
- 2016.12.12-15-ны өдрүүдэд Нью-Иорк хотноо зохион байгуулагдах НҮБ-ын Ахмад настны эрхийн шинэ конвенцийн ажлын хэсгийн нээлттэй хэлэлцүүлэгт МУ-ын Засгийн газрын идэвхитэй оролцоог хангах, байр суурийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх юм байна.
В.Бат