“Насны хишиг”-ийг 65 дээш насныхан хүртэхээр боллоо

img

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн хуралдаанаар төсвийн хууль болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэж, гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлсэн. 

 

Энэ үеэр Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газраас “Насны хишиг”-ийг олгоход төсвийн төсөлд 21 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан. Байнгын хорооны хуралдаанаар насны босгыг 65-аас эхлэх зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэн байгаа. Гэхдээ Засгийн газрын оруулж ирсэн мөнгөн дүнд багтааж зохицуулсан учраас төсөвт хүндрэл гарахгүй" гэсэн тайлбарыг хийв.

 

Тэгэхээр “Насны хишиг”-ийг 65-аас дээш настай ахмадууд авах боломжтой болно. Хугацааны хувьд цагаан сарын үеэр олгогдох магадлалтай юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
50000 tugrug 6 sar amidrald. yamar huvi nemer boloh ve sard hed onogdoj bn geed bod doo MAN maani ahmaduudaa hir zereg harj bn daa huurhuu duu huurch hannahgui l bn daa
2016-11-05