Үхрийнхэн зүүд зөнтэй байж биелэхийг нь хүлээ

img

 

Өнөөдрийн өрнийн зурхайгаа  шинжээрэй. 

 

ХОНЬ (3/21-4/19)

Үр өгөөжтэй өдөр. Энэ өдөр тогтвортой бат бэх байдал алдагдах магадлалтай байна. Хэрэв таны ганцаардмал амьдралд хайр халамжаар дутагдаж байвал та яг одоо хийж буй зүйлээ орхиж хувийн амьдралдаа анхаарал тавих хэрэгтэй. Танд бусдаас юмаа нуух эсвэл бусдыг ямар нэгэн байдлаар эрхэндээ оруулах хүсэл төрөх вий. Ийм үед та өөрийнхөө баримталдаг ёс журмаа эргэн санах хэрэгтэй.
 

ҮХЭР (4/20-5/20)

Сансарын энерги хүлээн авах, эв найртай байх өдөр. Өнөөдөр таныг чухал шийдвэр гаргахыг шаардаж байна. Бусдын зөвлөгөөнд найдалгүй, бүхнийг өөрөө хариуц. Юуг ч хийсэн байсан бүгд амжилттай байх ба бүр хамгийн их ээдрээтэй нөхцөл байдлаас гарах ашигтай гарцыг олж чадна. Ялангуяа үдээс хойш бүр их сайн байна. Элдэв саад тотгор хүндрэлүүдээс үл хамааран та бүх занга, ов мэхийг даван туулж чадна. Зүүд зөнтэй байж биелэхийг нь хүлээ.

 

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Зохион байгуулалттай өдөр. Зочин хүлээж авах, утсаар ярих мөн урилга хүлээж авахаас татгалз. Учир нь энэ зүйлс таны төлөвлөгөөг нураана.Таны хийх ёстой зүйлс төлөвлөсөн цагаас тань эрт дуусах нь танд таатай санагдах болно. Юуны түрүүнд өөрийн мэдрэмжиндээ итгэ. Та маргаанаас зайлсхий.

 

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Сонирхолтой өдөр. Та энэ өдрийг хуанли дээрээ тэмдэглэх ёстой. Бүх зүйл таны санаснаар болохгүй тул будлиан ба уур хүргэх асуудалтай тулгарахад бэлд. Бүх төрлийн бичиг цаасны ажилтай харьцахдаа агууламжийг нь бүрэн уншиж хуулийн төлөөлөгчөөр гэрээ хэлэлцээр ба зээлийн бичгийг хянуул. Мөн бүх зүйлийг аман тохиролцооноос илүү бичгийн хэлбэрээр баталгаажуул.

 

АРСЛАН (7/23-8/22)   

Амрах өдөр. Цаганд баригдалгүй өөрийн хүсч байгаа зүйлийг л хий. Өнөөдөр та маш бүтээлч байх өөрийгөө эвдсэн ямар нэг зүйл хийхийг хүснэ. Найзуудтайгаа гадуур зугаалахдаа дуурь эсвэл концерт үзсэнээр өмнө нь мэдэж байгаагүй олон зүйлийг мэдэх болно. Шинэ хүнтэй танилцахдаа хэт хийсвэр хандахгүй байхыг хичээ. Түүнийг чухам ямар хүн бэ гэдгийг олж мэд. Эс тэгвэл та хүнд байдалд орох болно. Хэрэв найзад чинь тусламж хэрэгтэй байгаа бол чадах чинээгээрээ тусла. Түүнийг ганцааранг нь бүү орхи.


 

ОХИН (8/23-9/22)

Шургуу ажиллан, хийхээр төлөвлөсөн бүхий л ажлаа амжуулснаар өөрийгөө өрсөлдөгч гэдгийг харуулж чадна. Харин бусдын уур, дургүйцлийг бүү тоо. Хэн нэгэн таныг буруу зам уруу татахаас сэрэмжил. Мөн таны хэлснийг гуйвуулж магадгүй. Хүмүүс сэтгэл санааны хувьд эмзэг байх төлөвтэйг анхаар. Гэрлэлтээ цуцлуулах гэж байгаа бол хэл амнаас болгоомжил. Та хашгирч уурлах хэрэггүй, ялангуяа хүүхэдтэй бол. Шударга бай, бүх зүйл сайнаар дуусна. Гундаж гандсан сэтгэлээ эмчлэх цаг зав гарга, үүний дараа та сайн ажиллаж чадна. Та өнөөдөр сайн сонсогч байж чадна, тиймээс сэтгэлээ нээсэн ярилцлага асуудлаа шийдэхэд тань тусална.

 

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Үр ашигтай өдөр. Хэн нэгнийг ятган өөртөө итгүүлэх болон бодол санаа, бодлого төлөвлөгөө чинь өнөөдөр их нэмэгдэнэ. Худалдааны зар сурталчилгаа болон түүн дээр авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө чинь хурлын үеэр их таатай дэмжигдэх бөгөөд ингэснээр таны нэр хүнд ч их өснө. Хөгжөөнтэй байдал чинь бусдад таалагдаж тэдний тусыг хүртэнэ. Өөрийн гэсэн бодолтой бай. Ёог юмуу түүнтэй адилхан дасгалаар хичээллэх нь уурлаж бухимдсан байдлаас гарахад туслана.

 

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Өөдрөг сэтгэлээр дүүрэн өдөр. Өдөр тутмын амьдралтай холбоотой бөөн хөл үймээнээс үүсэн бусадтай сайн холбоо тогтоох чухал үе тохиож байна. Шинэ харилцаа холбоо тогтоох нь таны нэр хүнд ажил хэрэгт маш том ахиц гаргах боломжтой.Та сайн зүйл бодохын хирээр л таны замд сайн сайхан зүйл тохиох болно. Хайр дурлалын жижиг сажиг асуудлуудаа зохицуулах хэрэгтэй.

 

НУМ (11/22-12/21)

Нам гүм өдөр. Гэр бүлийнхэн хайртай хүмүүстэйгээ амрахыг хүсч байгаа бол эртнээс төлөвлө. Юунд ч санаа зовох хэрэггүй, хайртай хүмүүстээ анхаарал халамж тавь. Таны харилцан ярилцах чадвар сэргэх бөгөөд бусдын юу хэлж байгааг сайтар сонс. Бусдын юу бодож байгааг сонсож сайтар тунгаан бодсоноор гэр бүлийн асуудлаа зохицуулах арга олно. Гэр орноо тохижуулах ажил хэдийгээр маш их цаг авах ч үүнийг дууссаны дараа та маш сэтгэл хангалуун байх болно.

 

МАТАР (12/22-1/19)

Ээдрээтэй өдөр. Ярвигтай нөхцөл үргэлжилнэ. Энэ нь өдрийн турш өрнөнө. Гэр бүлийн маргаантай шийдвэрүүд нь ширээн дээр байгаа хуучны гомдлыг сэргээнэ. Гэсэн хэдий ч тайвнаар ярилцаж болгоомжтой байх чиг хандлага нь сайн үр дагаврыг авчирна. Ерөнхийдөө энэ ордныхны шинж тэмдэг нь мөнгөтэй хамаатай. Гэвч энэ шинж чанар нь чамд хэрэггүй. Магадгүй дараа эрс тэс зуршлыг гаргаж мөнгийг хаана ч хэзээ ч ашиглах боломжийг олгоно. Холигдмол чиг хандлага нь чиний нийгмийн зургийг гаргах болно. Танд маш гайхалтай урилга ирнэ. Гэвч үүнд явахад хувцсанд зориулж их хэмжээний зардал гарахад чи гайхах болно. Мөн чамд үүнд явах боломж гарахгүй.

 

ХУМХ (1/20-2/18)

Сонирхолтой өдөр. Аз жаргалтай байдал тань таныг байгаа байдалдаа өөрчлөлт хийхэд бэлэн, мөн бусдыг хүссэнээр нь явуулахад итгэлтэй байгааг илтгэнэ. Өнөөдөр мөн оройн зурхай ёсоор их хөгжилтэй байх болно. Гэртээ хүмүүсийг дайлан зочлоход таатай байна. Албан ёсны баяраас болж үүнд их мөнгө зарцуулж магадгүй. Таны найз тань ердийнхөөсөө илүү мундаг, шударга байх ба өөртэйгөө холбоотой зүйл анхааруулахыг хүснэ. Гэхдээ ганц бие хүмүүс өөрийн сонирхлоо хуваалцаж болох, адилхан зүйлийг хүсэн мөрөөдөж итгэдэг, жинхэнэ таарсан хүнээ олох болно.

 

ЗАГАС (2/19-3/20)

Тайван өдөр. Өнөөдөр их сайхан өдөр болох бөгөөд аливаад бодитой, дэс дараатай хандахыг зөвлөж байна. Хэрэв өнөөдөр та ажлаа хийхээр шийдсэн бол санхүүгийн байдалдаа дүн шинжилгээ хийж, зарим нэг төлбөрөө барагдуулаарай. Ажилдаа зориулж ямар нэг багаж төхөөрөмж авах хэрэгтэй байсан ч заавал өнөөдөр авах гэсний хэрэггүй. Учир нь өнөөдөр бараа бүтээгдэхүүний үнэ ердийн өдрүүдээс өндөр үнэтэй байдгийг сана. Хэт их зарлага гаргахаас сэргийл. Зорилго төлөвлөгөөгөө одоо байгаа байдалдаа нийцүүлэн гаргахыг зөвлөж байна. Үйлчлүүлэгч болон чухал түншүүдтэйгээ уулзахад маш таатай байх бөгөөд энэ тань нэлээд их ашиг авчрах болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ