Залуусын хөгжлийг хэлэлцэнэ

img

09:30- 10:00 цагт: Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн дагуу Засгийн газраас батлагдсан дүрэм журмуудын хүрээнд Монгол улсад анхны Эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтын нээлтийн үйл ажиллагаа ШУТИС дээр болно. Уг үйл ажиллагаанд ЭХЗХ-ны удирдлагууд болон Герман улсын элчин сайдын яамны төлөөлөгчид оролцоно. 


09.30 цагт: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 10 давхарын хурлын зааланд "ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ" эрдэм шинжилгээний бага хурал эхэлнэ. 


09:30 цагт: “Явуулын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах” төслийн туршлага солилцох уулзалт Корпорейт зочид буудлын хурлын танхимд болно. Тус уулзалтад Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ивана Гроллова, ДЭМБ-ын суурин төлөөлөгч, доктор Сю Нунт У нар болон холбогдох албаны хүмүүс оролцно.


09.30 цагт: ШУТИС-ийн төв байранд "Дээд боловсролын шинэчлэл" төслийн хүрээнд үр дүнд суурилсан боловсролыг түгээн дэлгэрүүлэх сэдвээр сургалт зохион байгуулж байна. Тус сургалтын нээлтэд БСШУС-ын Дэд сайд Ё.Отгонбаяр, БСШУСЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга Т.Амаржаргалан нар оролцоно. 
 


 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ