Эмэгтэй сайд, парламентын гишүүдийн хуралд оролцжээ

img

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа нар энэ сарын 04-05-ны өдрүүдэд Тайландын Вант Улсын Бангкок хотноо зохион байгуулагдсан Эмэгтэй сайд, парламентын гишүүдийн 11 дүгээр их хуралд оролцлоо.

 

 

Энэ удаагийн хурал жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн чадавхийг дээшлүүлэх зорилгоор “Нэг ч охин нэг ч эмэгтэй анхаарлын гадна үлдэх ёсгүй” гэсэн уриан дор зохион байгуулагдав.

 

Уг хуралд дэлхийн 28 орны парламентын гишүүд оролцож, охид, эмэгтэйчүүдийн өмнө тулгарч буй асуудлыг цогцоор нь шийдэх арга зам, шийдлүүдийн талаар хэлэлцэж, тогтвортой хөгжлийн стратегийг тодорхойлсон юм.

 

 

Эмэгтэй сайд, парламентын гишүүдийн 11 дүгээр их хурлын үеэр Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг хэлсэн үгэндээ, “Улс төр, бизнесийн аль ч салбарт эмэгтэйчүүд ажил, амьдралаа хамтад нь авч явахын тулд эрчүүдээс хоёр дахин их хөдөлмөрлөж, амжилт гаргадаг нь бүх судалгаанаас харагдаж байна” хэмээн онцлоод Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн орон зай, нөлөөллийг хэрхэн нэмэгдүүлэх, охид, эмэгтэйчүүдийн чадавхийг хэрхэн дээшлүүлэх зэрэг асуудлаар өөрийн байр сууриа илэрхийллээ.

 

 

Мөн энэхүү хурлын үеэр УИХ-ын гишүүд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлийн талаар ярилцаж, санал солилцлоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зайлдаө:
Энэ хоер авгай чинь байнга л гадаадад тэнэж явах юмаа.улсын эдийн засаг хүнд бна ш дээ авгай нараа.
2016-11-07
Зочин:
Tsogzolmaa ornoosoo dunguj bosson ayatai usniih ni bj bgaag ene udaagiin songuulid garsan emegteichuud arai l bishee zahin naimaachdaas doloon dor heden maijig yumnuud
2016-11-07
Zochin:
Ene odoo umd umsuhuu bolimoor um. Zohihgui bna. Hul muluu haraach
2016-11-07
Зочин:
цагийн хүрдийн мэдээ үзэж байгаа сэтгэгдлээс гарч чадахгүй байна. Скаутын багшийн яриаг бүр сонсмооргүй байн байн хараад байх ч төвөгтэй болждээ
2016-11-07
Зочин:
Ийм улсууд төр төлөөлөнө гэхээр л ой гутаж байна.
2016-11-07
suuj bgaa n:
medrel muutai humuus shig
2016-11-07