АХБ-ны 40 сая ам.доллароор Хөвсгөлд төсөл хэрэгжүүлнэ

img

Байгаль орчин, аялал жуулчлалын яам Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр манай улсын аялал жуулчлалын гол чиглэл болох Хөвсгөл нуурыг дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх урт хугацааны хамтын ажиллагааг  эхлүүлэд байна.

 

 

Хоёр үе шаттай хэрэгжих энэхүү хамтын ажиллагааны эхний үе шат болох “Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл”  2016 -2019 онд хэрэгжүүлэх юм.

 

Азийн хөгжлийн банкны Ядуурлыг Бууруулах Японы Сангаар дамжуулан Япон Улсын Засгийн газрын 3,0 сая ам долларын санхүүжилтээр хэрэгжих уг төсөл нь Хөвсгөл нуурын БЦГ –ын орчны бүсийн таван  сумын иргэдийн амьжиргааг аялал жуулчлалтай холбох замаар сайжруулан  тогтвортой аялалыг хөгжүүлэх,  мал аж ахуйн үйлдвэрлэл, бэлчээрийн менежментийг сайжирч малчдын орлого нэмэгдүүлэх, Хөвсгөл нуур орчмын хог хаягдлын менежментийн загвар бий болгох замаар цогц байдлаар хэрэгжинэ.

 

Хөвсгөл нуурыг даган аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгаа боловч энэ нь хөгжлөөс орон нутгийн эдийн засаг болон иргэдийн амьжиргаанд төдийлөн ашиг тус өгөхгүй байна гэдэг. Тэгвэл төслийн үр дүнд Ханх, Хатгал сумдад аялал жуулчлалын хамтын менежментийн загварыг бий болгох, аялал жуулчлалын ёс зүйн дүрэм, хамтын алсын хараа, зорилгыг бий болгох,эко аялал жуулчлалын сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, аялал жуулчлалыг дагасан бичил бизнесийг дэмжих ажээ.

 

 Төслийн хоёрдугаар үе шат болох “Тогтвортой аялал жуулчлалын хөгжил” зээлийн төслийн урьдчилсан судалгааны ажлыг  өнгөрсөн тавдугаар сард хийж, төслийг хэрэгжүүлэхтэй холбогдсон бэлтгэл ажлуудыг Азийн Хөгжлийн банктай хамтран хийж байна. Азийн хөгжлийн банкны 40.0 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих төслөөр  нуур тойрсон автозасын болон эрчим хүчний дэд бүтцийг сайжруулах, одоо хэрэгжиж буй буцалтгүй тусламжийн хүрээнд бий болох Хөвсгөл нуур орчмын хог хаягдлын менежментийн загварыг өргөжүүлэх гэх мэт ажлыг хийхээр төлөвлөж байна.

 

 Хог хаягдлын менежментийг загварыг өргөжүүлэх чиглэлийн ажил хийхэд 12 сая ам.долларыг зарцуулна гэж тооцоолжээ. Үүний хүрээнд хогийн цэгийн тохижолт хийх, хогийн машин нийлүүлэх, ландфилийн аргаар хуучин хогийн цэгийг булах, цэвэрлэх байгууламж байгуулах ажээ. Харин аялал жуулчлалын дэд бүтцийг байгуулахад 15 сая ам.доллар шаардлагатай гэж тооцоолсон байна.
 

 Ингэхдээ нуурын баруун эргийн 40 км сайжруулсан замыг хучих замаар байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах, жуулчдын тавтай аялах боломжийг бүрдүүлэх, нуурын эргээр дугуйн болон явган зам байгуулах, 30 км эрчим хүчний шугам татах, нарны эрчим хүчээр ажиллах жуулчны баазын загвар бий болгох жуулчдын баазууд үйл ажиллагаанд зориулан хөнгөлттэй зээл олгох юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zzzzssssss:
vlger . heden mod shiljvvlen suulgasan ch gedeg yum uuu ?? heden ambaar nasgvi hujaagiin plastik jorlon toi ymarch ardah bohiriin tsevriiin shiidelgvi . 1 tusul heregjvvlsen nertei hulgaichuudiiin . halaas dvvreed . duusna .. 2000 ond zamiin vvdiin tsuljilttei hamgaalah . 100 say dolloriiin . japan tusul yg iim zamaar onoodriin mandan badraad bgaa . gishvvn batsuuriin halaasiiig dvvrgeed .. duuussan
2016-11-08
Khh:
Zeel avahguigeer ene ajliig hiichihej chadahgui uy chaavaas baigali orchnii yam, huvsguliin zasag darga, dahiad l mongolchuud tulnu sh dee
2016-11-08