Хямралтай тэмцэхэд казино нэмэртэй юу
2016-11-08

 

Хямралыг даван туулахаар шинэ төр, засаг шууд хөрөнгө оруулалт, орлогын эрэлд мордлоо.  Цаг хугацааны цикльтэй зэрэгцүүлэн 2017 оны Монгол Улсын төсөв, Төрөөс мөнгөний талаар баримтлах бодлого, нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлийг Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөртэй хамтатган хэлэлцэж байна.

 

Ер нь үнэмлэхүй олонхи болсон МАН-д сонгогчид  улс орныг хөгжлийг хурдасгах,  эдийн засгийг сайжруулах үүрэг даалгаврыг дайсан. Тиймээс ч эрх баригчдын хийж гүйцэтгэх хамгийн эхний даалгавар бол эдийн засгийг сэргээх, иргэдийн амжиргааг дээшлүүлэх.  

 

Төр, засгийн эрх авсан нэг улирлын хугацаанд  энэ чиглэлд дорвитой алхам хийгдаагүй.  Өмнөх үеэ шүүмжилж, эдийн засаг муугийн муу байна хэмээн ярьсанаас бус хуруугаа ч хөдөлгөлгүй дөрвөн сарын ард гараад байна, эрх баригчид.  Иргэдийн амжиргааны төвшин  эдийн засаг хүндрэхийн хэрээр  буурсаар сарууд байлаа, энэ сонгуулийн жил.  Харин одоо парламент улстөржих бус эдийн засгаа сэргээх асуудлыг цаг хугацаатай уралдан хэлэлцэж байна. Эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, 2018 онд үр дүнг нь харахаар тусгасан байсан. Энэ нь хүнд ачааг нуруун дээрээ яваа иргэдийн хувьд даанч хол хугацаа сонсогдож байгааг эрх баригчид мэдмээрсэн.  Ирэх жилүүдэд эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж, гадаадаас зээл авч,  хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бонд босгох гээд олон төсөл хэрэгжүүлэхээр хэлэлцэж байна. Нөгөөтэйгүүр дотооддоо экспортыг нэмэгдүүлж,  стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар боллоо.  Дээрх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн ч эдийн засагт гавьтай өөрчлөлт орохгүй гэсэн үгийг араас нь дайж байсан.

 

Харин мөнгөний урсгалаа нэмэгдүүлэх жишиг аргын нэг нь казиног тул  хүлээн зөвшөөрөхөөс аргагүй хэмээн эрхэм түшээд санал нэгджээ.  Олон улсад казино байгуулж, мөнгө хүүлдэг туршлага бий. Манайд улсын хувьд энэ асуудалд тун болгоомжтой хандсаар ирсэн. Тэгээд ч  Казиногийн тухай хуулийн төслийн ард   тодорхой хэсэг бүлгийн лобби дагалддаг гэсэн шүүмжлэл нийгэмд байдаг.

 

Хэрвээ казино байгуулах бол хуулиар хязгаарлалт хийнэ гэж эрх баригчид ярьж байна. Жишээлбэл, тухайн казино  зөвхөн гадаадын иргэдэд  үйлчилнэ. Монголчууд орохыг хориглохоор хуулинд  тусгах бололтой.   Харин казиног дагасан олон асуудлыг хэрхэн зохицуулах юм бол. Өмнөх парламентын үед Казиногийн тухай хуулийн төсөл өргөн баригдаж, хэлэлцэгдэж байсан. Хэдийгээр батлагдаагүй ч уг төсөлд мөн л дээрх асуудлыг тусгаж байлаа.

 

Ер нь парламентат засаглалтай болсноос хойш манай улс хоёр удаа Казиногийн тухай хуулийг, Казино байгуулах асуудлыг парламентын босгоор давуулж байсан түүхтэй. Өмнө нь батлагдсан Казиногийн тухай хууль манайд гашуун сургамж үлдээсэн байдаг. Тухайн үед Казиногийн хуулийн дагуу ажилласан казино байхгүй. Тэр үед хуульгүйгээр казино ажиллаж, тэнд ямар нэг хяналт шалгалтгүй байсан учраас Казиногийн хуулийг баталж гаргасан гэж тухайн үеийн хууль тогтоогчид хэлдэг. Харин Казиногийн хуулийг батлаад хэрэгжүүлэх үед  гурван гишүүнд холбогдох эрүүгийн хэрэг үүсгэн, ял оноож, улмаар нэг нь амиа алдсан гашуун түүхтэй. Тиймээс ч тухайн үед уг хуулийг хэрэгжүүлээгүй байхад нь хүчингүй болгосон  юм билээ. Харин хоёр дахь удаад хуулийн төсөл өргөн баригдсан ч батлагдаагүй. Казиногийн хууль хэлэлцэгдэхэд АН эрх барьж  байсан үе байдаг бол энэ удаад үнэмлэхүй олонхи МАН  анх удаа сөхөн, толгой дохиж байна.

 

Өнөөдрийн  манай улсын  эдийн засаг  хямралтай хэдий ч зах зээл, хөгжлийг тэртээ 17 жилийн өмнөх үетэй харьцуулшгүй.  Хэрвээ эрх баригчид Казиногийн хуулийн төсөл өргөн баривал  Монгол Улсын иргэн казинод тоглохгүй, харин гадаадын 21-ээс дээш насны иргэд үйлчлүүлэх гээд өмнөх парламентын үед яригдаж байсан хуулийн зохицуулалтыг ч тусгаж өгөх биз. Казиногийн байршлыг  ч аль нэг чөлөөт бүсэд байршуулахаар өмнө нь хэлэлцэж байсан.  Тэр байтугай  Казино байгуулагдсанаар аялал жуучлал 1 сая жуулчнаар, төсвийн орлогыг 74 тэрбумаас 130 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ, ердөө жил гаруйхны өмнө хэлэлцэж байлаа.  Харин одоо шинэ парламентынхан Казиногийн хуулийн төслийг өргөн баривал хэр тооцоо судалгаатай оруулж ирэхийг урьдчилан таашгүй.

 

Ямартай ч эрх баригчид казино байгуулахыг дэмжиж байгаагаа мэдэгдлээ. Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад казино нэмэр болох уу, нэрмээс болох уу, хэн мэдлээ.

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ДЭМЖИЖ БАЙНА. АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХӨГЖИХӨД ТОМ ТҮЛХЭЦ ӨГНӨ.
2016-11-09
Зочин:
МАШ САЙН МЕНЕЖМЕНТТЭЙ, ХАТУУ САХИЛГА БАТТАЙ ХИЙЖ ЧАДВАЛ Ч АСАР ИХ АШИГТАЙ БАЙХАА. ИНТЕРТАЙМЕНТ БИЗНЕС ДАГААД ХӨГЖИНӨ. ХОЁР ТОМ ЗАХ ЗЭЭЛИЙН ДУНД БЯЦХАН БАЯН БҮРД БОЛЖ БОЛОХ Л ЮМ. МАКАО, МОНАКО, МОНТЕ КАРЛО, ЛАС ВЕГАС, АТЛАНТА ШИГ БОЛЖ ЧАДВАЛ ШҮҮ ДЭЭ.
2016-11-09
Зочин:
Casino mongoliig hugjuulne geed bgaa hooson tolgoitnuudiig zarlaadhaaa
2016-11-09
irgen:
Mongolchuudad kazino hereggui,,,yaduuchuud ni bayjih geed byyr guilgachin bolson tyyh l ih baidag um bilee, Mongold oor hiih ajil ih baina shyydee, ene tord suugaa hymyysiin tolgoi hooson !!!!!! yana daa,
2016-11-08
bold:
Mongol ulsiin baylagt ezen suuhiin tuld hahuuli ih ugsun l do. mongulchuud baga mungund hudluhgui shuu fee.yamar negen argaar kazino neesneer ugsun hahuulia butsaaj avna
2016-11-08
Зочин:
Дэлхийн хөгжингүй орнууд бүгд аялал жуулчлалын том салбараар казиног хөгжүүлдэг . Монголд Хятадууд Манжийг мөхөөсөн шиг л бодлого явагдаад байх шиг. Улсад хэрэгтэй ашигтай бүхэн ашиглагдаж болохгүй.
2016-11-08
alna shuu muu pizdakuuda:
DELHIIN ULS ORNUUDAD BDAG MUU MUUHAI BUHEN MANAI HIL HYZGAARIIG DAVAN ORJ IRLEE .MONGOLIIN HUUHED ZALUUCHUUDIIN BOLOVSROL MEDLEG YAMAR BGAAG DEVTRII NI NEEGEED HAR ZARIM HULGAICH NAR NI GADAADAD BUZAR MUNGUU GARGAAD HADGALUULCHIJ ZARIM NI DALAID USAN ONGOTS AVCHEE.HOOENOV NOVSHNUUDAA HAHUULID AVSAN MUNGUU USAN TOLGOILOOD TOGLOJ DUUSGAH NUU TEHVII TA NAR HUTSNA BLGUI MONGOL HUN ODOOHONDOO AMID SHUU UR ACH CHINI KAZINOD NUTSGENGUYAA GYLLZUULAAD ALHAH UDUR BOOJ UHEEREI MUU HUURNUUD
2016-11-08
Зочин:
НЭМЭРГҮЙ ШҮҮ
2016-11-08
Ard tumnii neriin omnoos D bichiw:
Kasinoo hereggui shuu eniig dagaad har baraan zuil ni diildehee bolinoo, odoo gemt hereg yamar tuwshind hurlee deer ni har tamhi geed har Tahal garch irsneer Uls oron suirch b na Kasinoo neeh Zag ni bishee Ard tumen eserguuzej b naa!!!
2016-11-08
!!!:
AN geed bugdiig ni shuumjeed baih yum erch medeltei baisan hedhen boosnuudiin l hiisen ajil sh dee oorsdoo bayjaad ter hediig olood shiitegchih heregtei jiriin olon myangan gishuudiig muulah hereggui shuu
2016-11-08
Зочин:
2009-2012 онд уул уурхайгаас орж ирсэн хөрөнгө оруулалтын мөнгийг МАНАН-гийн хулгайч нар хоорондоо хуйвалдаад оффшорт байршуулчихсан юм шүү дээ. Оффшорт байршуулсан 17 тэрбум доллар 2009-2012 онд уулс уурхайгаас монголд орж ирсэн хөрөнгө оруулалтын мөнгө байгаа юм.
2016-11-08
AN:
Ali Altanhuyag,Saihanbilegiin ued orgon barigdaj baisan huul shuudee yu ch medehgui hudlaa muulahaa bolimoor um daa
2016-11-08
зочин:
ЭНэ улс орныг эдийн засгийг АН бүүр юу ч үгүй сүйтгээд хаячихсан учраас ийм хүнд асуудал үүссэнийг бүх хүн мэдэж байгаа, одоо МАН овоо гарц хайж ажиллаж байгаа нь АН-д огт таалагдахгүй байна л даа, энэ улс уруудаж л байвал АНд сайн юм шиг байгаа юм, Хөгжлийн гарц бол АН-ыг төрөөс хол байлгах явдал
2016-11-08
AN:
Ali Altanhuyag,Saihanbilegiin ued orgon barigdaj baisan huul shuudee yu ch medehgui hudlaa muulahaa bolimoor um daa
зочин:
Хуруугаа ч хөдөлгөөгүй биш шүү. Энэ сайт шүүмжлэх юмаа олж ядах юм. Янз бүрийн арга хэмжээ шийдвэр гарч л байна. Хэт муудсан ЭЗ сэргээхэд хэцүү. АН арай л хэт идэж уусан даа. Ард түмэн дүнгээ ч тавьсан. Шударга л байвал улс хөгжинө. Намчирхмааргүй байна даа ард түмэн минь
2016-11-08