Ц.Нямдоржийн түмэн зөв

img

 

 

 

Ц.Нямдорж гишүүн олны анхаарал татсан сэдвийн хүрээнд хэвлэлийн хурал зарлан ноцтой асуудал мэдээлж, нийгэмд хэсэгтээ шуугиан дэгдээж чаддаг туршлагатай улстөрч. Тэрээр Эрдэнэтийг тойрсон асуудлаар хэд хэдэн хэвлэлийн хурал хийсэн. “Илүү ноцтой мэдээлэл байгаа” хэмээн хурлаа дуусгадаг нь хэн нэгэнд зориулсан шантааж мэт харагддаг. Үнэхээр ч удалгүй Увсын фракц Эрдэнэт дэх засаглалд хутгалдахыг хүссэн мэдээлэл цацагдаж эхэлсэн. Алтжингийн Алтанг гүйцэтгэх захирлаар томилуулах асуудал яригдаж эхэлснийг хэвлэлийнхэн шуугисан ч Ц.Нямдорж гишүүн үгүйсгэсэн. Монгол Улсад парламент үүссэн цагаас завсаргүй сонгогдсон тулхтай улстөрч, туршлагатай парламентч гэгддэг Ц.Нямдоржийн хэлсэн үг жирийн нэг шинэ гишүүний дэлгэн үзүүлсэн баримтаас илүү итгэл үнэмшил төрүүлдэг.

 

Гэвч өнгөрсөн парламентын үед Хууль зүйн сайд байхдаа хэвлэлийн хурал зарлаж Зам тээврийн сайд асан Х.Баттулгыг Солонгос Хятадуудтай төмөр зам барих нууц гэрээ хийсэн хэмээн бөөн цаас, баримт дэлгэн мэдээлсэн. Энэ талаараа хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдэд ярилцлага өгч улам дэврээж байв. Олон нийт ч “Женко”-г “нууц гэрээ үйлдэгч” хэмээн цоллож байлаа. Харин Х.Баттулга үүнийг “ор мөргүй гүтгэлэг” хэмээн няцааж, нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд өгсөн юм. Хан-Уул дүүргийн шүүх, нийслэлийн шүүхээс Ц.Нямдоржийг ор үндэсгүй мэдээлэл тараасныхаа төлөө уучлалт гуйх ёстой гэсэн шийдвэр гаргасныг тэр бүр мэдээлээгүй орхисон.

 

Туршлагажсан парламентч, “хуулийн эцэг” шахуу Ц.Нямдорж энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй. Чингэлтэй дүүргийн шүүхэд дахин хэлэлцүүлэх хүсэлт гаргасан ч тус дүүргийн шүүхээс “Х.Баттулга нууц гэрээ байгуулаагүй” гэж шийдвэрлэсэн юм.

 

Ингээд Ц.Нямдоржийн эхлүүлсэн гүтгэлэг олон нийтэд хүчтэй сэтгэгдэл үлдээж, харин тэр мэдээлэл нь худлаа гэдэг шүүхийн шийдвэрийн талаар тэр бүр мэдэхгүй өнгөрсөн түүхтэй. Энэ удаад Ц.Нямдорж гишүүн шүүх дээр бүдрэхгүй мэдээлэл түгээсэн байгаасай.

 

М.Болд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ard:
NYAMDORJ DUBCHIGNUJ DUBCHIGNUJ YUCH UUSEHGUI HUULIIN DAGUU BOLSON NE TOGOGOTOOGDOOD IREHEER TAG DUUGUI BOLDOG TURSHLAGA TAI. 49- DEERCH TIIM BDAL UUSENE... UCHIR NE YAAG HUULIA BARISAN SHIIDEBER BOLOHIIM BN LEE. SAIHANBILEG ERUNHII SAID ZUB SHIIDEBER GARGASAN BN LEE.
2016-11-08
Зочин:
ex ornoo boddogui xudaldagdsan setguulch uxeesei bilee
2016-11-08
zpochin:
nyamdorj gishuunee odoo bolnoo buruu zunug bj bgui ta oloon jil uls turd bsan sxan nertei garchix xeregtei ta yamarch yum barij uzuuleed tanid ard tumen itgexee xediin bolison uur zamaar l yab
2016-11-08
Zochin:
SHuukh ter ued buruu shiidver gargan ni amidral deer notlogdood baina shuu dee.TS.Nyamdorj bol khovorkhon ekh oronchdiin neg munuus mun.Ene kharaagaad baigaa erliiz khurliizuud tun ch ovilgogui novshnuud yum daa.
2016-11-08
ШАНТААЖ шуналын тулам:
Нямдорж пизда аймшигтай шуналын тулам. Ард тумэн Гээд л дайраад яриад Л .. Ард тумэн Эх орон Гээд их хашгичаад байдаг Хумуус жинхэнэ Луйварчид байдаг. Увсынхан далд Санаатай Том мест авах Гээд л им юм хийдэг
2016-11-08
zasss:
танайх бол зүгээр л новшийн захиалгатай сайт байна дахиж орохчгүй, Эрдэнэтийн асуудал улаан цайм луйвар байхад 10 минутын зайтай үнэн юм хэлсэн Нямдорж Батзандан 2ыг муулах гээд ядаж байгаагаар чинь харагдаж байна
2016-11-08
Үмхий сэтгүүлчдэд:
Сэтгүүлчид ард иргэдийн тархийг угаахаа болимоор юм. Хэдэн халтар цаасны төлөө захиалгаар юм бичдэгээ болиод ард иргэдэд бодитой мэдээллийг өгч байх хэрэгтэй. Солонгос улсын хэвлэл мэдээлэл гэж ямар хүчтэй болохыг хараачээ. Нэр нөлөө бүхий хүн байтугай ерөнхийлөгчөө шийтгэж байна. Энэ л та нарт дутагдаж байна да.
2016-11-08
Зочин:
odoo tegeed tumur zam ni hulhi bsan geed shalgagdaad, horigdood bgaam bishuu? tuhain uyeiin shuugch ajlaa aldahaas aigaad tiim shiidver gargachihsan yumuu?
2016-11-08