Хямралын үеийн данхайсан төсөв

img

Ирэх  оны улсын төсөв 2.5 их наядын алдагдалтай байхаар өргөн баригдсан ч хэлэлцүүлэгийн явцад тоо нэлээдгүй нэмэгдэх шинжтэй. Хямралтын үеийн эдийн засагтай энэ үед төсвөө танаж оруул ирсэн гэж Засгийн газар мэдэгдэж байгаа. Гэхдээ төсвийн ерөнхийлөгч захирагч нарын тухайд өмнөх жилүүдийнхээс  төсөв нь нэмэгдсэн дүнтэй байсан. Үүнийг яамдыг нэгтгэсэнтэй холбоотой гэсэн “жижүүргийн үг”-ээр тайлбарлаж байна лээ.

 

УИХ-ын хэлэлцүүлгийн явцад 2017 оны улсын төсөв танагдах бус улам л нэмэгдсээр байгаа. Цэргийн албан хаагчдын тэтгэмж, урамжууллыг танах хуулийн төслийг буцаан татах, санхүүжилт нь дутуу зарим ажлын зардлыг нэмэгдүүлэх, гээд урсгал зардал огцом нэмэгдсэн үү гэхээс танагдаагүй.  Цаашлаад гишүүд тойргийнхоо асуудалд санаа тавьж, цэцэрлэг, сургууль, зам засварын ажлын төсвийг мөн л нэмэгдүүлэх санал гаргаж, лоббидож байгааг буруутгах аргагүй.  Хэлэлцүүлгийн явцад хэрэгжилтийг нь хойшлуулсан хэмээн иргэдийн шүүмжлэлт өртөөд  байсан  Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг 2017 оны нэгдүгээр сарын нэгнэээ эхлүүлэхээр болж байгаа. Ер нь  хуулиа баталж, олон нийт бэлтгэл ажлаа хангасан үед хуулийн хэрэгжилтийг хойшлуулсан нь эрх баригчдын буруу байсаныг хэн хэнгүй шүүмжилж байгаа.

 

Ирэх оны төсөв 2.5 их наядын алдагдалтай, 6.6 их наяды өр, зээлийн эргэн төлөлттэй байхаар боловсруулагдсан орж ирсэн.  “Эдийн засгийн хямрал туйлдаа хүрч иргэд  бүсээ чангалах хэрэгтэй байна” гэж үнэмлэхүй олонхи МАН-ынхан төр, засгийн эрх авсан цагаасаа олон нийтэд мессэж илгээсэн.

 

Ирэх оны төсвийн орлогыг зарим төрийн компаниудыг хувьчилж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, дотооддоо экспортоо нэмэгдүүлэн бүрдүүлэхээр  зорьж байгаа. Стратегийн томоохон ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулахаа мэдэгдсэн. Ирэх жил “Оюутолгой”-н далд уурхайн  санхүүжилт, “Тавантолгой”,  “Гацуурт”-ын ордыг эргэлтэд оруулснаар хөрөнгө оруулалт орж ирнэ гэж  Засгийн газар үзэж байгаа. Гэхдээ энэ бүхэн их наядын алдагдалтай, өр зээлийн эргэн төлөлтэй улсын төсөвт чамлалтай хөрөнгө оруулалт. Тиймээс эрх баригчид их мөнгөний эрэлд мордсон.

 

ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах, гадаадын зах зээлээс  бага хүүтэй урт хугацаатай арилжааны зээл авч валютын урсгалыг нэмэгдүүлэхээр чармайсан. Харин өнөөдөр их мөнгөний сургийн  эерэг мэдээлэл эхнээсээ түгж эхэллээ. ОУВС-гийн ажлын хэсэг манай улсад ирээд  хоёр долоо хоног судалгаа хийгээд буцахдаа хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлээд зогсохгүй, хямралаас гарах өөр эх үүсвэр ч хайх боломжийг олгосон юм билээ. Энэ нь  өнөөдрийн эрх баригчдын магнайг тэнийлгэсэн бололтой. Учир гадаад зах зээлээс урт  хугацаатай бага хүүтэй хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авах боломжтой боллоо гэсэн үг. Тэгээд ч УИХ-ын дарга М.Энхболд урд хөршид айлчлахдаа  20 жилийн хугацаатай, жилйин 2 хувийн хүүтэй зээл авах санал тавиад ирсэн. Урд хөршийнхөн ер нь  манай аль ч салбарт хамтран ажиллаж, зээлийн нөхцөл бүрдсэн тохиолдолд гар татаад байдаггүй. Тиймээс эрх баригчдад  “Стэнд бай” хөтөлбөрт ч хамрагдаж, Хятадын зээлийг ч авах боломж  бүрдээд байна. 

 

2017 оны улсын төсөв батлагдах үедээ хэдий хэмжээний орлого бүрдэж, зарлага хэдий хэмжээгээр  нэмэгдэхээр  боловсруулагдахыг таашгүй. Ямартай ч Засгийн газрын өргөн барьсанаас өнгө зүсээ төдийгүй агуулгаараа хувирах шинжтэй. Засгийн газраас танахаар оруулж ирсэн төсөл буцаагдаж, урсгал зардал нэлээдгүй нэмэгдэж байна.  Дээр нь эдийн засаг хүндрэлтэй, хямралын үеийн төсөв гэж мэргэжлийн эдийн засагчид байтугай энгийн иргэд нь хүлээн зөвшөөрөхөөргүй данхайж байна.

 

Тэгээд ч эрх баригчид  2017 оны улсын төсөв, мөнгөний бодлого, нийгэм эдийн засгийн үндсэн чиглэлийн хэлэлцүүлгийг ажихад алдагдал, өр зээлийн эргэн төлөлтөөс   айх байтугай аягүйтэхгүй харагдана лээ.   

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
MАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
2016-11-09