МҮОНТ-ийн үйл ажиллагааг дүгнэх ажлын хэсэг байгууллаа

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар 2017 оны Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Уг төслөөр ирэх онд 104 арга хэмжээний хүрээнд нийтдээ 5.3 их наяд төгрөгийг санхүүжүүлэх юм байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 327.6 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 825.2 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 4.1 их наяд төгрөг, бусад эх үүсвэрээс 104 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд байр суурила илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Төрийн эрх мэдлийг тэнцвэржүүлж хуваарилалтыг боловсронгуй болгохтой уялдсан эрх зүйн өөрчлөлтүүд хийх асуудлыг судалж шийдвэрлэх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Эдийн засгийг боомилж байгаа салбаруудыг задлах хэрэгтай. Ялангуяа банк санхүүгийн болон барилгын салбар дахь монополь байдлыг арилгаж банкны салбарт бүтцийн өөрчлөлт хиймээр байна. Ингэхгүйгээр хямралаас гарч чадахгүй учраас Засгийн газар энэ асуудалд онцгой анхаарах шаардлагатай.
Гишүүд ийнхүү үг хэлсний дараа байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан юм. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “төрийн эрх мэдлийн хуваарилалтыг төгөлдөржүүлэх чиглэлээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг судалж, бэлтгэл ажлыг хангах арга хэмжээ авах” гэсэн санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ.
Ингээд тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Дараа нь “Ажлын хэсэг байгуулах тухай” асуудлыг байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм. МҮОНРТ-д хуулийн хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаа талаар тус байгууллагын ажиллагсад, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт ирүүлжээ. Энэ дагуу МҮОНРТ-ийн үйл ажиллагаатай танилцаж дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулсан байна. ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан уг ажлын хэсгийг дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ